Усны суурь хураамжийг ирэх сараас авна гэв

Усны суурь хураамжийг ирэх сараас авна гэв

Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс гаргасан усны суурь хураамж төлөх тогтоолыг ирэх сараас хэрэгжүүлэхээр болжээ.

Тус зөвлөлөөс суурь хураамжийн тогтоолыг өнгөрсөн сарын 15-нд эхлүүлэхээр мэдэгдсэн ч ШӨХТГ-аас эсэргүүцсэн юм.

Тухайн үед цахилгаан, дулааны үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан нэг дор олон хэрэглээний төлбөрийг нэгэн зэрэг нэмэхийг хойшлуулсныг эх сурвалж хэллээ.

Харин албаныхан зөвшилцөж ирэх сараас нэмэхээр тогтжээ.

Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс усны хэрэглээнээс гадна тогтмол хураамж авах болсныг энэ салбарын үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлэх, усыг хэрэглэгчдэд зориулан байнгын бэлэн байдалд байлгаж буйн төлбөр хэмээн тайлбарлаж буй юм.

Шинэ тогтоолоор айл өрх хэрэглээнээс гадна 2000 төгрөг, албан байгууллагын оролтын шугамын голчоос хамааран 5500 төгрөгөөс дээш төлөхөөр тооцжээ.

Б.Заяа

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Нэр: Jacquetta Lacerenza Огноо: 13 November 2019

Сэтгэгдэл бичих