Iphone 5C 99 ам.долларын үнэтэй

319e907051dd4833original“Apple” компани өнгөрөгч долоо хоногийн эхээр хоёр шинэ ухаалаг гар утсаа дэлхий дахинаа танилцууллаа. Танилцуулгад хямд үнэтэй iPhone байсан нь олны анхаарлыг татсан юм. Үнэ, чанар, хэрэглээгээрээ бусдаас давуу гэгддэг “Apple”-ийн iPhone ухаалаг утсыг 99-хэн ам.доллараар худалдаанд гаргасан нь хэрэглэгчдийг баярлуулав. Харин нөгөө загвар нь хэрэглэгчдийн аль эртнээс хүлээсэн iPhone 5S юм. Энэ нь Стив Жобсийн амьд ахуйдаа боловсруулсан загвараар бүтээгдсэн хуучин загвар гэж болох аж. Гадна төрхөөрөө өмнөх iPhone 5-аас ялгарах зүйл бараг байхгүй. Учир нь гаднах корпусын хэмжээ, дэлгэцийн ташуу зэргийн аль нь ч өөрчлөгдөөгүй. Харин харагдах өөрчлөлтүүдийн нэг нь хос гэрэл бөгөөд энэ нь харанхуйд зураг авах үед аппаратны хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилготой аж.
Энэхүү нэмэлт үйлчилгээг авахын тулд “Home” гэх шинэ товчлуур дээр дарснаар “Touch ID Sensor” хэсэгт орж зөвхөн өөрийн хурууны хээг таниулж ашиглах аж. Түүнээс гадна iPhone 5S алтлаг /албан ёсны нэр нь оргилуун дарс шиг/ өнгөтэй болж өөрчлөгджээ. Гэхдээ нийт багтаамжийн хэмжээ нэмэгдэж хоёр гигабайт болсон нь хэрэглэгчдийн эрэлтийн дагуух үйлчилгээ юм. Бас нэгэн өвөрмөц шинэлэг функц нэмэгдсэн нь утасны эзэн явган явж буй, гүйж байгаа эсвэл унадаг дугуй, машинаар явж байгаа эсэхийг тодруулдаг процессортой болсон явдал гэнэ. Мөн камер шинэ мэдрэгчтэй болж шинэчлэгджээ. Энэ мэтчилэн дотоод функцийн өөрчлөлт, дэвшилтэтүүд нэлээд байгаа аж. Хамгийн бага багтаамжтай iPhone 5S-ийн үнэ утасны оператор компанийн гэрээгээр 199 ам.доллараар хэрэглэгчдэд хүрэх бол 32Гб-тай хувилбар нь 299 ам.доллар, 64 Гб-тай нь 399 ам.доллар байх гэнэ.
Харин АНУ-ын операторын гэрээгүйгээр 649, 749, 849 ам.доллараар худалдаанд гарах юм байна. “Apple” компани шинэ загварын утсуудаа энэ сарын 20-нд есөн орны зах зээлд нийлүүлэх агаад оны сүүл гэхэд 100 оронд нийлүүлэх аж. Харин хоёр дахь загвар iPhone 5C “Apple”-ийн хувьд цоо шинэ хувилбар юм. Хэрэглэгчид хэрвээ санаж байгаа бол Стив Жобс амьд ахуйдаа, “Apple” хэзээ ч хямд ухаалаг гар утас үйлдвэрлэхгүй гэж нэг бус удаа мэдэгдэж байсан билээ. Гэвч тус компанийн ерөнхий захирал Тим Кук түүнээс арай өөр дүрмээр “тоглож” байгаа нь энэ.
iPhone 5C-ийн хамгийн гол онцлог нь iPhone 3 ба 3S загвартай төстэй хийгдсэн явдал. Мөн корпусыг уламжлалт хар, цагаанаас гадна улаан, шар, ногоон, хөх өнгөтэй болгож олон сонголтыг бий болгосон онцлогтой. Мөн аппаратны хүчин чадал нь iPhone 5-ынхтай бараг адилхан аж. Хамгийн бага буюу 16 гигабайтын багтаамжтай iPhone 5C АНУ-д утасны оператор кампанийн гэрээгээр 99 ам.доллар, 32 Гбайт нь 199 ам.доллараар хэрэглэгчдийн гарт очно. Харин шууд зах зээлд нийлүүлэгдэх үнэ нь 549/649 ам.доллар байх юм.

URL:

Tags:

Нэр: Gabriel Hartrum Огноо: 10 November 2019

Сэтгэгдэл бичих