Монгол, Францын эдийн засгийн II чуулга уулзалт болно

1_1378261826БНФУ-ын Гадаад хэргийн сайд Л.Фабиусын Монгол Улсад хийх анхны айлчлалын хүрээнд Монгол, Францын эдийн засгийн II  чуулга уулзалтыг зохион байгуулах юм. Уулзалтад Францын Гадаад хэргийн сайд оролцож хоёр орны хамтын ажиллагааны талаар үг хэлнэ.

Монгол Улсын Засгийн газраас, Монгол орны эдийн засгийн байдал, засгийн газраас хөрөнгө оруулалтын орчныг шинэчлэх бодлого, уул уурхай нбодлого, дэд бүтэц, үйлдвэр хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлэх томоохон төслүүдийн талаар мэдээлэл хийнэ.
Чуулга уулзалтад сайдыг дагалдан ирж байгаа Францын Астриум,  Аэроэспас, Арева,  Веолиа,ЖДФ Суэз, Ежис, Талес, Эйр Ликидзэрэг 20 гаруй компаниудын төлөөлөл оролцоно.
Чуулга уулзалт 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 8.00-12.30 цагт« Blue sky » буудлын “Даймонд” танхимд болно.


URL:

Нэр: Darron Sotomayor Огноо: 13 November 2019

Сэтгэгдэл бичих