О.Магнай төрийн албан хаагч биш ажээ

magnai57547Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнайг төрийн жинхэнэ албан хаагч биш болохыг Төрийн албаны зөвлөлөөс албан ёсоор мэдэгдсэн байна.

О.Магнай даргыг төрийн жинхэнэ албан хаагч мөн, эсэхийг шалгуулахаар иргэн Т.Сайнжаргал Төрийн албаны зөвлөлд өргөдөл хүргүүлээд байсан юм. Ингэхдээ Төрийн албаны тухай хуулийн 13, 15 дугаар зүйлд заасан хориглосон хэм хэмжээг зөрчсөн гэж үзсэн билээ.

Тэгвэл төрийн албаны зөвлөлөөс гаргасан уг мэдэгдэлд “Өрсөлдөөний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргыг Ерөнхий сайд нэр дэвшүүлж Засгийн газар томилж, чөлөөлнө гэж заасны дагуу тус агентлагийн дарга О.Магнайг Төрийн албаны зөвлөлийн санал, дүгнэлтгүйгээр Засгийн газрас томилсон” хэмээн тайлбарлажээ. Тэгэхээр Засгийн газрын тэргүүн өөрийн харьяа агентлагуудын даргыг томилдог зарчмын дагуу О.Магнайг шууд томилсон байна. Харин дээрх томилгоог хууль бус хэмээн үзсэн иргэд одоо ч байсаар л байна.


URL:

Сэтгэгдэл бичих