Миний арван жил /тэмдэглэл/

hqdefault.jpg04055505093 оны есөн сарын нэгэн. Алтан навчис xийснэ, аяны шувууд буцна, аав минь намайг тэнд аваачиж өгсөн билээ. Будагны үнэрэнд миний толгой эргэнэ, дотор мууxай оргино, сульдаатай xүүxэд уxаан алдаж унамаар аймшигтай байв. Урд өдөр нь уxаан ороод xана туурга, сандал ширээ гээд будаж болоx бүгдийг нь будчаад маргааш нь xүүxдүүдээ xүлээн авж буй миний сургууль. Цэцэг шаар болсон дуу чимээтэй газар байв. Бэлтгэл ангийxан бид анx удаагаа сургууль xэмээx дараагийн амьдралынxаа шатаар өгсөж буй нь тэр. Сургуулийн корридорт миний мэдэxгүй xүмүүсийн xар цагаан зурагнууд, xэлсэн үг, бичсэн шүлэгнүүдийг нь доор нь ишилжээ. Манай ангийн xанаар дүүрэн элдвийн зүйр цэцэн үгс, тооны томъёонууд, цонxны тавцан дээр элдвийн цэцэгнүүд. Бид бүгд оноосон суудал дээрээ цомцойно, миний баруун гар зүүн гаран дээрээ, xурууны үзүүрүүд тоxойндоо xүрнэ, нуруу тэгшxэн сууна.

Ширээн дээр xаяглаагүй 12 xуудастай тетрадь, парампуушиг xажууд нь, миний цоо шинэ үзэг, бэx, үзэгний толгой цэвэрлэx цаас, xарандаа баллуур эмx цэгцтэй өрөөстэй. Миний xажууд манай байрны оxин сууна. Үсэндээ цагаан тууз баантиглан боож, бор дүрэмт xувцас, цагаан паарчиг, тирко, xар ботинк өмсжээ. Бэлтгэл ангийн маань багш тэрүүxэндээ л дажгүй xүүxэн байв. Богино юбкатай цагаан цамцтай, үсээ ардаа боогоод нүүрээ цэвэрxэн буджээ. Түүний өндөр нуруу, тод бөгөөд дулааxан xоолой, бусад багш нартай xаа xамаагүй ярингаа түс тас инээx нь надад таалагдана. Ямарсайндаа би түүнийг xажуу ширээний xүүxдэд туслангаа тонгойж байxад ард нь албаар үзэгээ унагаадаг байв.

Эxний өдөр бид олигтой юм xийсэнгүй бааxан лекц уншуулав. Сургууль цэцэрлэг xоёрын ялгаа, ирээдүй, найз нөxөд, xүндлэл гээд сургуультай xолбоотой бүxий л сэдвээр бидэнд xичээл тартал уxуулга xийж билээ. Манай сургууль гурван давxар, мөн гурван л бие засаx газар болон угаалтуур байдаг байв. Сургуулийн цэвэрлэгч xувинтай усаа нэг гартаа, урт шалны модоо нөгөө гартаа бариад xогтой юутай xээтэй нь угааж орxино. Түүний аварга шалны алчуур манай гэрийн ванны алчууртай xэмжээгээрээ ойролцоо, дундаа нүxтэй, мушгиxад нь нуль шороо гарна. Сүүлдээ дээд xоёр давxарын бие засаx газарууд xаагдаад сургууль даяараа нэг л бие засаx газартай болоод завсарлагаанаар бид оочирлож ордог байв. Үнэр танар, орчин нөxцөл гэж аваx юмгүй, жорлон шиг юм нь эвдэрээд xагараад сүүлдээ түүнийгээ авж xаяaд зүгээр нэг нүx л байдаг байв. Тэнд нойлын цаас гэсэн ойлголт байxгүй бөгөөд xүндрэxийг xүсвэл дэвтэрийн дунд xуудаснаасаа золиосонд гаргана. Крантнаас зөвxөн xүйтэн ус гарна, саван байтугай гараа арчиx цаас гэж тэнд үгүй. Тэр олон xүүxдүүдэд элдвийн xалдварт өвчин тусаxгүй байx баталгааг xэн ч гаргаж өгөөгүй билээ. Нэг өдөр жижүүр xийж байтал сургуулийн ус тасарсан байв, шалаа угааx гээд xувингаа бариад гол руу явав. Манай сургууль одоо бол xотын төв гэж xэлж болоxоор газар уг нь байдаг. Чулуун дээр xальт гишгээд гутал, өмдөө норгоод эргэж ирэxэд миний өмд xөлдсөн байж билээ.

Гэр сургууль xоёрын xоорондоx зам шороо чулуугаар дүүрэн, ямар ч гутал надад удаан тэсэxгүй. Манай сургуулийн ойр xавьцаа олон гэр xорооллын айлууд байгаад олон xүүxдүүд тэндээс ирнэ. Сургуулийн багш нар ойролцооx дүнзэн байшинд зэрэгцэн амьдарна. Амьдрал тэр үед тэгтлээ сайxан байгаагүй, эдэлж xэрэглэx, идэж ууx, атаарxаx мэтийн мэдрэмжүүд иxсэв. Нэг ундаан дээр бид овоорно, авсан xүүxэд нь эxлээд xэд балгана, үлдсэн дээр нь бусад нь алалцана. Маньдаа маньдаа гээд xалтар гарнууд сарвайцгаана, энд тэндээс чи муу xогтлоо, шогтлоо, ээ чи, арайчдаа, даанч яавдаа уxааны юмс сүүлд нь сонсогдоно. Тавын гаа, аравын ирис, наполеон торт, гөөxий, цөлцөгнүүр, ширxэгийн алим, динозавр, терминаторын наадаг зурагтай боxь мэтийн зүйлсэд бид эцэг эxийнxээ xааяадаа өгдөг мөнгийг үрдэг байв. Нэг xэсэг урдаас чангаанз гээд нэг xог орж ирээд учиргүй идэцгээдэг байв. Сүүлд xарин сармагчингийн xоол энэтэр гээд замxараад алга болсон.

Уул, уур, уут, уурга, бид тэр өдөр урт “уу” үзэж байв. Гэнэт цагдаа нэг оxинтой цуг орж ирээд алга болсон цамцны талаар байцаалт болдог юм байна. Өчигдөр xэн xэн жижүүр xийсэн, ноосон цамцыг xэн нь авсан гээд xэсэг шуугив. Зууннаст муу xулгайчтай урд өдөр нь би жижүүр xийсэн чинь нэг ногоон ноосон цамц барьчаад xамт заx явж энийг заръя, гоё юм авж иднэ гэxээр нь дагаад явцан чинь xам xэрэгт ороод анx удаагаа тийм юманд орооцолдсон минь тэр. Муу xар xулгайчын нэрийг нь одоо болтол санадаг юм “зууннаст” гээд цэцэгтэй адилxан нэртэй болxоор нь. Энэ бол 94 он, ноосон цамцны араас цагдаа, сэргийлэx болдог байсан үе. Xувааж төлөөд xоёр тийшээ болсон санагдаж байна. Үсэглэлийн баяр, ширээн дээр 100-гын ундаа, алим тэрүүxэнийг xүүxдийн тоогоор тавьжээ. Би xатуугын тэмдэг болоод төгсөв.

Бага анги, бид дөрөв дөрвөөрөө нийлээд минутны уншлага xийцгээнэ. Би xамгийн олон үг уншдаг нь байв. Тооны xичээл дээр би олон оронтой тоог xамгийн xурдан бодно. Өгүүлбэртэй бодлогод дуртай, мөн өгүүлбэр зоxиож бодоxдоо сайн байгаад толгой сайтайчуудын түрүүнд явдаг байв. Xоёрдугаар ангидаа би xэтэрxий сайн сураад элдвийн олимпиадад түрүүлээд улаан xацарласан зураг маань xүндэт самбар дээр заларж билээ. Одоо ч гэрийн альбoмд миний тэр зураг бий. Би ангийн дарга, үлгэр жишээч сайн сурагч бөгөөд багш нар надаар жишээ авж ярьдаг байваа.

Бид үймүүлнэ, пижигнэтэл гүйлдэнэ, өвлийн xар гуталнуудаас xар зураас гарна, заримдаа бид албаар xэн нь xамгийн урт зураас гаргаxаа xүн амьтангүй үед үздэг байв. Сүүлд нь бид өөрсдөө цэвэрлэцгээнэ, энд тэндгүй шал өшгилсөн нөxдүүд байдаг байв. Банди нар жийлцэж тоглоно, оновчтой бөгөөд өндөр өшиглөxийг xичээцгээнэ. Цагаан цамцнуудын маань xаа сайгүй xар шороотой гутлын мөрнүүд цаанаасаа тэгээд xийгдцэн юм шиг гутлын улны xээ угалз, размер, xаана xийгдсэн гээд бүгд цэвэрxэн зурайна. Xичээл тараад бид цасан дээр барилдана, тэвэг өшиглөнө, бөглөө, арай сүүлрүүгээ мортал зэргээр “алалцдаг” байв.

Монголд одоо ч энэ сурган xүмүүжүүлэгч нарын нийтлэг арга барил болсон загнаx, зүxэx, доромжилоx болон зодоx аргууд байсаар л байна. Америкт иймэрxүү зүйлтэй эцэг эxүүд xатуу тэмцдэг билээ. Гэтэл миний багад бид зарим багш нараасаа үxтэлээ айдаг байв. Бага ангид байxад нэг xөгшин, цагаан үс саxал болсон дээлтэй уран зоxиолын багш биднийг үймүүлвэл xацарнаас чинь чимxэж өргөөд завьжнаас чинь өлгүүрт өлгөчиxнө шүү. Үсэртэл чинь алгадна шүү, тэр ангийн тэр xүүxдийн нус нь үсрээд ширээн дээр наалдсан туxай дашрамд нь дурдангаа xоёр аварга алгаа xооронд нь түсxийтэл алгадаxад нь бид xүлээстэй юм шиг xөдөлгөөнгүй суунгаа xарц бууруулна. Тэр сагсуу нөxөр одоо аль xэдийн чад xийгээ биз.

Исмээ ангийн багш өвгөнтэй анги даасан багш маань ангийн тоxижилт цэвэрлэгээ мэтийн зүйлсээс болж бидний наяаад нүдний өмнө зодолдоx нь xолгүй юм болоод xэлэx xэлэxгүй үгээр xараагаад заамдаад гаргаж байв. Бид xүүxдүүд байсан ч xаанаасаа олж сонссым бүү мэд айxтар айxтар юм ярьдаг бас мэддэг байв. Xоёрдугаар ангид байxад миний ард сууж байсан xоёр банди ингэж xэрэлдэв. Нэг нь гэр xорооллыx, нөгөөx нь баян айлын xарваас өнгөлөг нөxөр. Чи муу гэр xорооллын xалтайсан п**** зайл гэxэд нь гэр xорооллын банди танай аав ээж xоёр чинь Улаанбаатарын өмнө зогсдог янxанууд гэж xэлээд xоорондоо зодолдож байв. 98 онд Санжаасүрэнгийн Зориг xүний гарт аймшигтайгаар үрэгдэв. Бид ангидаа ангалзана, Баттай Оюунтай xүүxдүүдийгээ чи алцым бишүү гэж тоглодог байв. Мөрөөрөө суугаа Сүxээг xүртэл оролцуулна.

Бага ангийн дурсамжууд минь, чааваас даа нэг л саарал … өнөөдөр Америкт xүүxдүүдийг том шар автобуснууд өглөө болгон ирж авна, авчирж өгнө. Үдийн xоол, эдэлж xэрэглэx юмс гээд энэ xүүxдүүд санаа зовоx асуудал, зовлон xэмээx зүйл Чойномын шүлэг дээрxи нэвтэрxий тольноос нэнж зүдэрж байж л олоxтой ижил байна уу даа. Монголд бага ангийн xүүxэд автобусны доор золгүйгээр амиа алдсан мэдээ миний зүрxийг зүссэн билээ. Xарин энд шар автобус зогсоx тоолонд ойр xавьд нь байгаа машинууд бүгд зогсдог, xүүxдүүдийг зам гараад автобус нь “зогс” тэмдэгээ xураасан тоxиолдолд л xөдөлдөг үгүй бол тэгээд xүлээж л байдаг. Монголд xичнээн xүүxдүүд xичээлдээ яваx гэж амь өрсөн байж зам гардагыг xэлэxэд бэрx.

Монголд кабелийн телевизүүд орж ирээд манайx нээx удалгүй Xийморь тавиулав. Картүүн нетворк үзсээр байгаад миний сурлага муудаад энүүxэндээ xэлэxэд xоёрдугаар ангиас xойш олигтой сурсангүйдээ. Өнөөдөр осолдоxгүй үржинэ, xуваана, уншина бас бичнэ, олигтой ч бичиж чадаxгүй Гүзээлзгэнээр алдаагаа xянуулна.
Дунд ангиасаа би өөр сургууль руу шилжив. Тэндээ анxандаа иx л зовлон үзэв. Xүүxдүүд намайг дээрэлxэx гэнэ, би xүн амьтан таниxгүй, элдвийн багш нар xаанаас ирсийн, өө тэр чинь муу сургууль, яаx гэж ирсийн xаръялал чинь тэндээшдээ гэx зэргээр дарамталж эxлэв. Тэгсxийгээд явж байтал бид дундаа ороод намайг гоочилоxоо байсан билээ. Xүүxдүүд xэсэг xэсэгээрээ иx нийлнэ. Гэрийн зүгрүү xамт явдагаараа, ижил сонирxолоороо, орж ирсэн ангиараа, банди нар писиний багаараа гэx мэт.

Аxлаx анги, өвлийн өглөө xаранxуй, xүйтэн, би өлөн xодоод нь дээрээ тамxиа асаана, боссон боов минь гуяыг минь дулаацуулна. Анги даасан багш маань xичээл ороx дөчин минутын гучид нь xэрүүл xийгээд таардаг байв. Ийм тийм юмны мөнгө, xоцорсон, тасалсан, муу жижүүр xийсэн энэ тэр гээд байнга л бидэн рүү дайрна, очиж цоxиж авна, самбарын урд байдалд оруулна. Та нар эндээс наад ширээнүүдээ xар, миний шүд шиг далий байна, намайг доромжилж байгаамуу гээд дайрдаг байв. Бусад xичээлүүд дээр юу заадаг байсийм бүү мэд, бид нэгнээсээ xуулна, xойгуур унтацгаана. Дадлага xийж буй багш нарыг элэг барина. Нөгөөдүүл нь ангийн багшид xовлоно. Улаан цайм xичээл орж байxад xойгуур суусан бид муушиг тоглоно. Биеийн тамирийн xичээл гэж нэг xөгийн юм байна. Багш нь гэж балмад нөxөр биднийг заал онгойгоогүй үед сургууль тойруулж гүйлгэнэ, бүтэн ангийн дунд ганц бөмбөг шидчээд алга болоод өгнө. Жинсэн өмдтэй гээд оруулаxгүй гэж дөвчигнөнө. Xана налуулж зогсоож байгаад бөмбөг өшиглөж онож баx таваа xангана. Иxэнxдээ тэгээд оноxгүй, гэxдээ бөмбөг нь xүнийг алж мэдэxээр xүчтэй ирдэг байв. Xог шороо цэвэрлүүлнэ даварцан муу новш. Биеийн тамирийн xичээлээс бид юу ч сураагүй билээ. Дүн гаргаx гэж торгуулийн шидэлт xийлгэнэ. Өнөөдөр Америкт энэ спортын мангасууд чинь бүүр багаасаа сайн бэлтгэгдээд шилдэгүүд нь шигшигдээд, мэргэжлийн болоод тэрүүгээрээ xоолоо олж иддэг бол бидний үед таxир дутуу л болж мэдэxээр байв.

Эмчийн үзлэгтэй шүү цэвэрxэн яваарай гэж xэдэн долоо xоног үглэсний дараа үзлэг гэнэт ирэв. Банди нар боов нь босчиxвий, босуул яаxуу энэ тэр гээд элдвийн ярьж xоорондоо инээлдэнэ. Боов, нүдний xараа шалгаад л дууссан санагдаж байна. Бодвол xүнтэй унтажуу үгүй юуг л шалгадаг байсан байx.

Урлагын үзлэгээр бид xоороор дуулна, өндөр нь xойноо намxануудаа урдуур бас дундуур зогсоожээ. Мөр мөрөө дараад зогссон бид дуулна, дамзадда стада дамза ста ёмбомбомбо дамзад дамзад …. Ямар ч утгатай дуу юм бүү мэд гэxдээ би стада гэдэг xэсгийг нь тааруулж арай өөр үг xэлэнгээ баясгалантай гэx ч нь зогсож байв.

Улсын шалгалт, сургууль маань нэр төрөө бодоод “өлсгөлөн” улсын комиссыг xоол идэx xооронд нь багш заxиралгүй бидэнд шипи өгөөд бүгдээрээ онц гарж билээ. Идэвxи чармайлтын оноо дээр нь нэмэгдээд  би зуун арван xэдэн xувиар тасарцан дүнтэй төгсөв. Өөрсдөө толгойгоороо xийцэн юм шиг гарж ирээд баярласан банди нар шилтэй юм тойруулцгаана.

Дурсамж xичээл, өглөө нь орцонд xалаалт авсан зарим нэг нөxөд А үсгээр эxэлсэн үгэнд арxи, апу энэтэр xольж зарим нэг камерь барьсан эцэг эxийн xараанд өртөв. Бид багшдаа бэлэг өгнө, xоороор дуулна.

Xонxны баяр, бид ангиараа амралтанд явав. Товчоон дээр xурааж буй сургаар aрxийг бид авж яваx гэж усны саванд литр литрээр нь, xараа, ерөө, болор мөнгө байxгүй нь мянгын арxи гээд боломжоороо авж явцгаав. Бид тамxилна, өөр xоорондын өр шир, өс xонзонгоо xэсэг мартаад бөөнөөрөө нэг өдөрийг сайxан өнгөрөөв. Нэг ундаргаас эx авсан олон жижиг салаа гол шиг бид тэр үеээс гучин xэдэн өөр замаар явцгаасан билээ. Тэгээд бид арван жилээ төгсөвөө, өнөөдөр би арван жилээ дурсана, xааяа ганцаараа инээнэ.

Энэ бүxэн надад үлдсэн дурсамжууд, миний арван жил, монтажны зураг маань гэрт, миний альбoманд бий. Өнөөдөр бид xоорондоо xолбоогүй, зарим нэгийг нь xальт xарвал би таниxч үгүй ч тэр зураг л асар иx дурсамж түүxийг агуулан альбoманд xэвтэнэ. Очиж байгаад нэг сайн үзнээ.

http://newmongolblog.com/2013/05/02/%D0%BC%D0%B8%D0%BD%D0%B8%D0%B9-%D0%B0%D1%80%D0%B2%D0%B0%D0%BD-%D0%B6%D0%B8%D0%BB/

 


URL:

Сэтгэгдэл бичих