Томас Бах: Олимпийн наадамд оролцох тамирчдын шалгуурыг өндөр болгоно

Томас Бах: Олимпийн наадамд оролцох тамирчдын шалгуурыг өндөр болгоно

Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгчийн ээлжит сонгууль саяхан болж өнгөрсөн бөгөөд ХБНГУ-ын төлөөлөгч, хуучин дэд ерөнхийлөгчийн алба хашдаг байсан Томас Бах сонгогдсон.

Одоо тэрбээр ойрын найман жил уг албыг хаших эрхтэй. Шинэ албан үүргээ хүлээн авсан Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч цаг үеийн сэдвээр “www.dradio.de” цахим хуудсанд сонирхолтой ярилцлага өгснийг хүргэж байна.

-Хамгийн түрүүнд танд Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч болсон явдалд талархал дэвшүүлье. Ялалт байгуулна гэдэгт итгэлтэй байсан уу?

-Баярлалаа. Тэгэхээр зургаан нэр дэвшигч өрсөлдсөн ч надад арай илүү санал ирсэн. Бид санал хураалтын явцад энэ тэнцүү өрсөлдсөн. Аль нь ч ялалт байгуулах боломжтой байсан. Өрсөлдсөн нэр дэвшигчид болон намайг дэмжсэн хүмүүст талархал илэрхийлье. Олон улсын олимпийн хорооны хувьд би багагүй хугацааг энд өнгөрөөсөн. Миний амьдралын салшгүй нэг хэсэг гэхэд хилсдэхгүй. Олон улсын бүхий л тэмцээн уралдааныг зохион байгуулахад оролцож байсан.

-Таныг дэд ерөнхийлөгч байхад Олимпийн хорооны үйл ажиллагаанд ямар дутагдалтай талууд ажиглагдаж байсан бэ?
-Товчхондоо дутагдалтай тал, ямар нэг буруу зөрүү үйл ажиллагаа гардаггүй байсан. Цаашид ч Олимпийн хороо алдаа гаргалгүй шударга, шуурхай ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна. Зохион байгуулалтын хувьд үнэхээр бас бус шүүмжлэл байдаг нь үнэн. Гэхдээ Олон улсын олимпийн хороо олимп болох гэж байгаа улс оронтой хамтран тэмцээн уралдааныг зохион байгуулдаг учраас өө сэвгүй байх нь бас худал. Жишээ нь, тамирчдын сэргээш, шинжилгээ, Олимпийн хотхны нөхцөл байдал гэх мэт бэрхшээлтэй зүйлүүд сүүлийн хоёр, гурван олимпийн наадмын тэмцээн дээр ажиглагдаад байгаа. Харин хорооны зүгээс үүнийг бага багаар засаж, энэ сайхан уламжлалыг үргэлжлүүлэх ёстой гэдгийг ухамсарласан хэвээр. Олимпийн наадам ирэх жилүүдэд нэг байтугай алхам урагшилсан байх болно.

-Жилээс жилд тамирчдын ур чадвар нэмэгдсээр байгаа. Энэ хэвээр үргэлжлэх юм бол олимпийн рекорд эвдэгдсээр байх болно. Үүнийг дагаад их хэмжээний мөнгө, санхүүгийн зохицуулалт шаардагдах нь тодорхой. Энэ тал дээр таны байр суурь?

-Биднийг хүүхэд байхад л олимпийн рекордыг эвддэг байсан. Энэ бол хүн төрөлхтний ур чавдар, боломж бололцоо, нөөц нэмэгдэж байгаагийн тод жишээ. Тиймээс үүнийг дэмжих л хэрэгтэй. Санхүү, шагналыг нь жилээс жилд нэмэх л ёстой. Энэ л бидний эрхэм үүрэг. Хүний чадварыг үнэлэх. Олимпийн зохион байгуулагчид ч голлох үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй.

-Дэлхийн эв нэгдлийн билэг тэмдэг нь олимп байсан цагт энэ хэвээр байх болно гэдэгт санал нийлэх үү?

-Нийлнэ.

-Тэгвэл Сирийн асуудлыг жишээ авъя. АНУ Сирийн нутаг дэвсгэрт нэвтэрч дайралт хийх гэж байна. ОХУ болон Сирийн холбоотон орнууд хамгааллаа. Дараа нь олимпийн уралдаан тэмцээнд аль нэг тал оролцохгүй байх магадлал өндөр шүү дээ?
-Та үүнийг улстөрчийн нүдээр харж байх шиг байна. Харин би дэлхийн хүн төрөлхтний эв нэгдэл ийм асуудлаас болж хуваагдахгүй гэдэгт итгэсээр байгаа. Мэдээж дэлхийн III дайн болчихгүй бол шүү дээ. Түүх бидэнд том сургамж өгсөн. Бид олимпийн наадмыг хоёр өөр газар тэмдэглэхийг нэг удаа харсан. Дахиж ийм зүйл болгохгүйн тулд их гүрнүүд эв найрамдалтай байх ёстой. За ингээд л улс төр рүү ороод байвал дуусахгүй яриа болно. Өмнөө байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байх ёстой гэж би хувьдаа үздэг.

-Олимп наадмын тэмцээний талаар ерөнхий мэдээлэл өгдөг цаг хугацаа тогтсон байдаггүй. Энэ нь бэлтгэл ажилтай шууд холбоотой. Шинэ ерөнхийлөгч ямар бодлоготойгоор цаашид ажиллах төлөвтэй байна вэ?

-Хэрэв би дөрвөн жилийн дараа улиран сонгогдож чадах юм бол маш их зүйлийн талаар яримаар байна. Нэр дэвших санаа анх орж ирснээс л надад таны асуулт бодогдож байсан. Авлига хээл хахуулийн талаар сэдэв хөндөгддөг. Энэ нь Олон улсын олимпийн хороо салбар, тасгаа бүрэн хянаж чадахгүй байгаагийн илрэл. Дараа нь тамирчдын бэлтгэлжил, тэдний эрүүл мэндийн асуудал. Энэ асуудал дээр л ахиц гарах хэмжээний арга хэмжээг урьдчилан авдаг байх ёстой. Авсан арга хэмжээг нь өндөр шалгууртай болгох. Торгууль, эрхийг нь хасах гэх мэт одоогийн журмыг сайжруулах хэрэгтэй. Хариуцлага хүлээнэ гэдэг тамирчин хүнийг шударгаар өрсөлдөх эхлэл гэж би үздэг. Гэхдээ сүүлийн жилүүдэд энэ тал дээр бэрхшээл багасч байгаа. Эрүүл мэндийн шинжилгээ авсны дараа тамирчид сэргээш хэрэглэдэг байсан бол өнөөдөр амжилт үзүүлсний дараа газар дээр нь шинжилгээ авчихдаг болсон. Техник технологи хөгжөөгүй байхад тамирчид арай л чанартай шударгаар өрсөлддөг байсан. Энэ бол үнэн. Мөн Олимпийн хорооны үйл ажиллагааг дэлхийд дахин сэргээх аянг зохион байгуулах төлөвлөгөө байна.

-Бидний өмнө 2014 оны Сочи, 2016 оны Риогийн зуны, өвлийн гэсэн хоёр том олимпийн наадам хүлээж байна. Саяхан Токио 2020 оны эрхээ авлаа. Та Токиог дэмжиж байсан уу?
-Хэдийгээр тус улсын томоохон хотод атомын цахилгаан станцын осол гарсан ч тэд хоёр жилийн дотор тун сайн ажилласан. Маш хөдөлмөрч ард түмэн. Би хувьдаа дэмжиж байсан. Дэлхийн томоохон хотуудад болж байсан олимпийн наадмын хугацаагаар ч тэр Япон улс өндөр үнэлгээ авсан. Би итгэж байгаа. Токиод маш сайхан олимп болно гэж. Олимпийн хороо ч эцсийн шийдвэртээ сэтгэл хангалуун байгаа.

Б.Баатар


URL:

Сэтгэгдэл бичих