Төрийн ордны ард буун дуун гарч, онцгой байдал зарлалаа

eccf41f76f051deba5df3957b8daa5da_LӨглөөний 10 цаг 30 минутын орчимд Төрийн ордны арын талбайд Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмыг өөрчлөх хуулийн төслийг батлуулахгүй хэмээн байгаль орчны төлөө тэмцдэг 10 гаруй ТББ-ууд нэгдэн жагссан юм. Энэ үеэр Төрийн ордны арын талбайд буун дуун гарч ордны гадна онцгой байдал зарлаад байна.

Эл байдлыг шалгахаар Онцгой байдлын алба болон мөрч нохдын баг ажиллаж байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Төрийн ордны гадаа жагсаал хийж буй хүмүүс буун дуу гаргасан байж болзошгүй аж. Төрийн ордны ард тэсрэх бөмбөг байж болзошгүй гэсэн яриа байгаа тул ордны арын цэцэрлэгт хүрээлэнд нэгжлэг хийж эхлээд байна. Энэ тухай албан ёсоор мэдээлэл өгөөгүй байгаа бөгөөд Төрийн ордны орох, гарах урсгалыг хаагаад байна.

Б.Заяа

/Монцамэ агентлаг/


URL:

Сэтгэгдэл бичих