Хятад 2013 онд нефть, хийн хайгуулд 13 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ

Хятад 2013 онд нефть, хийн хайгуулд 13 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ

Фото: EPA

БНХАУ 2013 онд нефть, хийн орд газруудын хайгуулын хөрөнгө оруулалт 80 тэрбум юаньд /13,7 тэрбум долл./ хүрч магадгүй

БНХАУ 2013 онд нефть, хийн орд газруудын хайгуулын хөрөнгө оруулалт 80 тэрбум юаньд /13,7 тэрбум долл./ хүрч магадгүй тухай Хятадын газрын болон байгалийн нөөцийн яам уламжилжээ. Хятад улсад эрчим хүчний эрэлт хэрэглээ өндөр байгаа ч, тус улс эрчим хүчний импортын хараат байдлыг бууруулахыг чармайж байна. Тиймээс нефтьхийн орд газруудын боловсруулалтууд жил ирэх тутамд өсч байна. Тухайлбал, яамны мэдээлж байгаагаар, 2002-2011 оны хугацаанд тус салбарын хөрөнгө оруулалт 19 тэрбумаас юаниас 67,3 юань хүртэл өсчээ. 2008 -2011 онд 5 тэрбум гаруй долл. нефтийн нөөц болон 2,6 их наяд шоо метр байгалийн хий олборложээ.
Оросын дуу хоолой


URL:

Сэтгэгдэл бичих