Монголын төлөөлөгчид Австралийн сонгуулийг анх удаа ажиглав

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Б.Алтанжаргал тэргүүтэй төлөөлөгчид манай улсыг төлөөлөн Австралийн Парламентын 2013 оны сонгуулийг анх удаа ажиглав.
Австралийн Парламент нь дээд, доод хоёр танхимтай бөгөөд доод танхимын 150 төлөөлөгч, дээд танхимын 40 сенатчийг сонгох сонгууль 2013 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр болов.
Австралийн сонгуулийн систем, сонгуулийн хорооны үйл ажиллагаатай танилцан Австралийн сонгуулийн хорооны дарга, сонгуулийн хорооны удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзлаа.
Манай ажиглагчид  сонгуулийн санал авах гурван байрны үйл ажиллагаатай танилцаж сонгуулийн саналыг гараар тоолох үйл ажиллагааг мөн ажигласан байна.
Австралид сонгуулийн санал өгөх ажиллагаа өглөөний 8 цагт эхэлж 18 цагт дуусдаг бөгөөд хэдийгээр гараар тоолдог боловч сонгуулийн урьдчилсан дүн санал авах хугацаа дууссанаас хойш гурван цагийн дараа гарч эхэлдэг байна. Хэсгийн хорооны дүнг олон нийтэд ил тодоор шуурхай мэдээллэдэг технологийг манай ажиглагчид ихээхэн сонирхсон юм.

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.