Мальдивт хямрал халдварлажээ

Энэтхэгийн далайд орших арлын Мальдив улсад Арабын улс төрийн хямралын давалгаа орж ирлээ.

Өнгөрсөн даваа гаригт нийслэл Мали хотод ерөнхийлөгч Мохамед Нашеедийг 5000 гаруй иргэн эсэргүүцэж жагсаал зохион байгуулав.

Тус улсад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний ханш өсч, цалин нэмэгдэхгүй байгаа нь иргэдэд дарамт болсон байна. Иймээс тэд ийм байдалд хүргэсэн ерөнхийлөгч Мохамед Нашеедийг огцрохыг шаардаж байгаа аж.

Өнгөрсөн даваа гаригт тайван эхэлсэн жагсаалыг цагдаа нар нулимс асгаруулагч хий ашиглан тараахдаа 50 орчим иргэнийг баривчилжээ. Хууль сахиулагчдын мэдэгдсэнээр саатуулагдсан иргэд жагсаалын үеэр цагдаа нарын шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, чулуу, мод, лонх шидсэн байна.

Д.Түвшинтөр http://niigmiintoli.mn/


URL:

Сэтгэгдэл бичих