Жагсаал хийсэн 4-5 хүнийг саатуулжээ

1b2ecf1643ed31b2528b2bd7351c9ac4_LӨнөөдөр Төрийн Ордны баруун хаалган дээр ТББ-ууд Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг эсэргүүцэж цуглаан зохион байгуулав.
Цуглааныг “Гал үндэстэн” хөдөлгөөн санаачлан зохион байгуулсан бөгөөд МБОИЗ, ГЭҮТ, Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн, “Нэгдсэн Монгол” хөдөлгөөн мөн дэмжин оролцжээ. Монгол орныг харийн эрхшээлд улам оруулж, байгаль орчныг сүйтгэсээр байх аваас зэвсэг барин тэмцэхэд бэлэн гэдгээ илэрхийлэх гэж “Гал үндэстэн” хөдөлгөөнийхөн хийн буу зэрэг зүйлийг авч очин жагсчээ. Үүнийг хүчнийхэн зэвсэгт ажиллагаа болох гэж байна гэж үзэн таслан зогсоох гэснээс болж гал алдагдаж буун дуу дуугарчээ.
Хүчнийхний ажиллагаанд нэгэн иргэн ухаан алдсан байна. Одоо зэвсэг авч явсан, ордны хашаад лоозон наасан үндэслэлээр 4-5 хүн саатуулагдаад байна.

Б.Туул

монцамэ


URL:

Сэтгэгдэл бичих