Сири дүрвэгчид амьд “үлдэхээр” хичээж байна

ulmaaИргэний дайны хөлд бүхэлдээ сүйрч буй Арабын Бүгд Найрамдах Сири яг өнөөдөр ОУ-ын анхааралын төвд хэвээр байна. Сөргөлдөгч талуудын мөргөлдөөнд энгийн номхон ард иргэд тэр дундаа хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамгийн ихээр хэлмэгджээ. Улмаар Сирээс хөрш зэргэлдээ орнуудыгаа чиглэсэн дүрвэгсэдийн цуваа газар авч өдгөө 2 /2,000,938 / саяд хүрсэн болохыг НҮБ-ын Дүрвэгсэдийн асуудал эрхэлсэн Дээд комиссар Антониу Гутерреш мэдэгдсэн. Дээрх дүрвэгсэд Сирийн хил залгаа орнууд болох Ливан, Турк, Йордан, Ирак болон Ойрхи Дорнод, Хойд Африкийг зорьсоор байгаа төдийгүй тэднийг зогсоох ямар ч боломжгүй болжээ.
Тухайлбал бидний байрлаж байсан Хатай мужид 400 мянган хүнтэй асар том Дүрвэгсэдийн хуаран бий болжээ. Дүрвэгсэд ирсэн даруйдаа Сирид үлдсэн ахан дүүсээ ямар нэг аргаар дайны хөлөөс хол авчрахаар идвхитэй “хөөцөлддөг” бололтой. Манай сурвалжлах багийг Турк-Сирийн хилийн шугам дагуух Мерсин мужид мэдээлэл бэлтгэж байхад доорх гэр бүл амь зулбан зугтаж ирсэн нь тодорхой болсон. Тэд хилийн шалган нэвтрүүлэх цэгээр дайралгүй Туркийн харуулын цэргүүдтэй тохиролцож байгаагаас харахад тэдэнд ямар нэг бичиг баримт байдаггүй болов уу гэж дүгнэв. Гэхдээ тэднийг хөрш улсадаа ирлээ гээд бүгд тийм сайхан угтахгүй л болов уу. Туркууд өөрсдөө ч гэсэн хүндхэн байдалд байгаа энэ үед Сирийн иргэд яаж амьдрах нь ойлгомжгүй. Тэдний цаашдын хувь заяа ийнхүү маш “бүрхэг” болж байна.

Зураглаач А. Билгүүн
Сэтгүүлч Х. Уламбаяр

Хилийн зурвас, Мерсин, Турк

2013.09.14


URL:

Сэтгэгдэл бичих