Үйлдвэрийн гудамжны замыг маргааш нээнэ

Үйлдвэрийн гудамж буюу “Говь” ХК-ийн урд талын авто замыг “Си Эф Си групп” ХХК өргөтгөн шинэчилж байгаа билээ. Өнөөдрийн байдлаар Ажилчны гудамжны уулзвараас 800 метр замын суурь хучилтыг дуусгаж, зүүн тийш үргэлжлүүлэн 800 метрт цементээр бэхжүүлсэн суурийн ажлыг гүйцэтгэж байна. Үйлдвэрийн гудамжны 2.2 км авто замын нийт уртад суурь хучилт хийсний дараа өнгө хучилт хийх юм.

Суурийн ажлыг дуусган хучилт хийснээр маргааш буюу 9 сарын 18-нд замаа түр нээхээр төлөвлөжээ. Харин 39-р сургуулийн уулзвараас “Хүчит шонхор” зах чиглэлд “Баткубик” ХХК 700 метр суурь хучилт, 200 метр өнгө хучилт авсан бөгөөд үргэлжлүүлэн өнгө хучилт хийхээр бэлтгэж байна.

Явган хүний замын зурваст орсон авто угаалгын газар, хийн түлшний газар зэрэг 30 гаруй объект газраа чөлөөлөөгүй байгаа тул Дэнжийн мянга чиглэлийн зам дагуух аж ахуйн нэгж, байгууллагуудад аль болох түргэн хугацаанд хашаагаа татаж, зам барилгын ажлыг саадгүй явуулахад дэмжлэг үзүүлэхийг уриалж байна гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих