Замын трасст орсон 12 иргэний үл хөдлөх хөрөнгийг нөхөн олговортойгоор чөлөөлнө

205c00bc04377c7cbigУлс болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр барьж, өргөтгөн шинэчилж байгаа замын ажлын трасст орсон иргэдийн газрыг нөхөн олговтойгоор чөлөөлөх тухай Нийслэлийн Засаг дарга А/ 858 дугаар захирамж гарлаа.  Захирамжинд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах “Хүчит шонхор” захын уулзвараас Хувьсгалчдын гудамж хүртлэх 1,7 км авто зам, Сонгинохайрхан дүүргийн  3, 26  дугаар хорооны нутаг дэвсгэрт хийгдэж буй Буяны замын 5 км авто зам, Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт өргөтгөл, шинэчлэл хийж буй Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 3, 4 км автозамын трасст орсон нийт 12 иргэний өмчлөл, эзэмшлийн газар дээр  байгаа үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын төсвийг баталлаа.
Энэхүү хөрөнгийг 2013 оны газар чөлөөлөх, нөхөх олговрын батлагдсан  төсвөөс  санхүүжүүлэх бөгөөд нийтдээ 149 208 039 / нэг зуун дөчин есөн сая хоёр зуун найман мянга гучин ес/  төгрөгийг нөхөн олговорт өгөх юм. Нийслэлийн өмчийн харилцааны газраас иргэдтэй үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу  тохиролцон байгуулж, гэрээнд заасан хугацаанд иргэд газраа чөлөөлөх юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  – See more at: http://zasag.mn/m/ulaanbaatar/view/2982#sthash.PtqothFr.dpuf

URL:

Сэтгэгдэл бичих