FACEBOOK -ийн аюулыг мэдэж байхад илүүдэхгүй …

1170943_596457603749623_1435850527_n2004 онд Харвардын Их Сургуулийн оюутан Марк Зукербергийн байгуулсан Face Book олон нийтийн сүлжээг дэлхий даяар 800 гаруй сая хүн, 70 хэл дээр ашиглаж байна.
Face Book- ийг зөвхөн хувь хүмүүс хэрэглэхээс гадна пүүс компаниуд,төрийн болон төрийн бус байгууллагууд өөрийгөө суpталчилах, зар мэдээ тараах зорилгоор ашигладаг. Face Book бол ийм төрлийн сүлжээний зөвхөн нэг нь л юм. Xүмүүсийг сонирхолоор нь холбож өгдөг өөр олон төрлийн сүлжээ буй. Жишээ нь: оюутнуудын, аль нэг спортын багийг дэмжигчидийн, кино сонирхогчидын, тогооч нарын, аялагчидын, компютер тоглоомууд болон хөгжим сонирхогчидын гэх мэт. Зарим нь зөвхөн компютер ашиглаж холбогддог, зарим нь зөвхөн гар утсaap холбогддог бол Face Book хоюуланг нь ашиглах боломж олгодог.

Хүмүүс ер нь ямар зорилгоор Face Book-т “татагддаг” талаар судлахад доорх хандалага ажиглагдсан байна:
- Найз нөхөд, ойр дотнын хүмүүстэйгээ online-aap ч гэсэн хамт байх
- Танил тал, хамаатан садан, ойр дотнын андуудынхаа өдөр тутмын амьдралын сонинг сонсох, үзэх, xapax
- Сурагчид хамтран гэрийн даалгавараа хийх, тоглоомууд дээр тоглох,
- Хэн нэгнээс сэтгэл – оюуны дэм, дэмжлэг авах, үнэт зүйл, оюун санааны хувьд ойр хүмүүсийг олох
- Өөрийнхөө уран бүтээл, авьяaс чадвараа бусдад үзүүлэх, сэтгэгдэлийг нь сонсох
- Албан ёсны сургууль, сургалтаас гадуур бие даан суралцах,
- Цахим техник хэрэгсэл хэрэглэх чадвараа дээшлүүлэх,
- Сонирхолын хүрээгээ тэлэх, судалгаа шинжилгээний ажилдаа шинэ мэдээ, мэдээлэл олох
- Мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхэд туслахуйц мэдлэг мэдээлэл хайх
- Албан ёсны мэдээллийн хэрэгсэл, сургууль болон гэр орон, ажил албаныхаа хүрээнээс гадуур мэдээлэл олох
- Нийгэмд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй групп, олон нийттэй дуу хоолойгоо нэгтгэх зэрэгт бол Face Book юугаар ч орлуулашгүй хэрэгсэл болж чаджээ.
Ийм чухал хэрэгсэл болж чадсан зүйл маань хэр зэрэг найдвартай вэ? гэдэг асуулт зайлшгүй гарна.
Үүнийг мэдэхийн тулд Face Book олон нийтийн сүлжээний зүгээс хэрэглэгчидийнхээ хувийн нууцын хадгалалт, найдвартай байдлын талаар ямар чиг баримтлалтай байдгийг харцгаая:

“ WE TRY TO KEEP FACEBOOK UP, BUG-FREE, AND SAFE, BUT YOU USE IT AT YOUR OWN RISK…WE DO NOT GUARANTEE THAT FACEBOOK WILL BE SAFE OR SECURE. FACEBOOK IS NOT RESPONSIBLE FOR THE ACTIONS OR CONTENT OF THIRD PARTIES, AND YOU RELEASE US, OUR DIRECTORS, OFFICERS, EMPLOYEES, AND AGENTS FROM ANY CLAIMS AND DAMAGES, KNOWN AND UNKNOWN, ARISING OUT OF OR IN ANY WAY CONNECTED WITH ANY CLAIM.”
“Бид Face Book – ийг вирусгүй, найдвартай ажиллуулахыг хичээх болно. Гэхдээ та (Face Book – ийг.opч) өөрийнхөө хүсэлтээр ашиглаж байгаа. Бид Face Book бол найдвартай, аюулгүй гэдэг баталгаа гаргахгүй. Face Book гурав дахь этгээдийн үйлдэл ба байрлуулж буй зүйлийн төлөө хариуцлага хүлээхгүй, тийм учираас та гомдол шаардлага болoн, танд учирсан хохирлын төлөө манай захирлууд, албаны хүмүүс, ажилтануудад хандах шаардлагагүй. Энэ нь манайд хандсан болон хандаагүй аливаа гомдол саналд хамаарна.” гэжээ.
Мөн Face Book – ийн Хувь хүний нууцлалыг хадгалахтай холбоотой FAQ буюу Асуулт, Xариулт нь хоорондоо илэрхий зөрчилдсөн байдалтай байдаг. Жишээ нь: “Бид таны тухай мэдээллийг гурав дахь этгээдэд дамжуулахгүй” гэсэн мөртлөө, өөр нэг газараа, “Бид таны тухай мэдээллийг өөрсдийн харилцдаг гурав дахь этгээд – хариуцлагатай компанитай хамтран эзэмшиж болох юм гэх. Тэгснээ, “хуулийн байгууллагын хүсэлт болон бидний ажил хэргийг хөнгөвчилж байгаа бизнес хамтрагчиддаа “бас өгөх” тухай ч байх aж. Үүнийг та доорхь холбоосоор орж өөрийн нүдээр шалгаад авсан ч илүүдэхгүй:

http://www.facebook.com/terms.php?ref=pf

Дээрх албан ёсны бичиг баримтаас нь харахад Face Book бидний аюулгүй байдал, хувийн нууцаа алдах эсэхийг өөрсдөд маань даатгаж байгаа болох нь харагдаж байна. Учир нь энэ бол нийгэм, олон нийтийн сүлжээ. Нийгмийн дунд та өөрийгөө хэрхэн авч явахаас таны амь нас, аюулгүй байдал, хувийн болон “хувьсгалын” нууцаа алдах эсэх чинь хамаардагтайн адил, Face Book олон нийтийн сүлжээнд орно гэдэг нь 800 саяас илүү гарсан таних танихгүй хүмүүсийн дунд ороод явчихлаа л гэсэн үг. Энд та өөрөө өөрийнхөө өмнө хариуцлага хүлээнэ. Нэгэнт бид эрсдэлтэй юм хэрэглэж байгаагаас хойш тэр эрсдэлүүд нь ямар юм байж болох вэ гэдэг талаар бага ч гэсэн мэдээлэлтэй байх ёстой. Үүнд:
- Хүмүүс олон нийтийн сүлжээгээр сүрдүүлэг, заналхийлэл, доромжлол, хууралт, гүтгэлэг, тэр байтугай аллагад өртөх нь элбэг болжээ. Нэгэн залуу бүсгүй хэзээ хаана очихыгоо Face Book, Twitter-тээ бичиж үлдээгээд гарчээ, яг тэр газар нь алуурчин отож байгаад алсан нь тогтоогдсон тухай саяханы нэг сонинд гарсаныг үзлээ.
- Ялангуяа Face Book дээp,бага насны хүүхдүүдийг залилах, айлгах, сэтгэл санааны дарамтанд оруулах, таньдаг хүнийх нь нэр барьж тэдэнтэй харьцах замаар хулгайлах, хуурах, ашиглах, гэр бүлийнх нь тухай дэлгэрэнгүй мэдээлэл авах, садар самуун, хүчирхийлэлд татан оруулах явдал байнга гарсаар байна.
- Таныг гүтгэж доролжлохын тулд таны тухай мэдээлэл, зураг хөргийг садар самууныг сурталчилсан эсвэл террорист байгууллагуудын сайтууд дээр тавих
- Гэмт хэргийн бүлэглэлд оруулан мэдээлэх
- Хулгай дээрмийн хэрэгт хувийн мэдээлэл, зураг хөргийг тань ашиглах, хуулийн байгууллагад худал мэдүүлэх
- Таны хувь хүнтэй чаталсан хэсэг гурав дахь этгээдэд далжихгүй гэх баталгаа байдаггүй. Ийм тохиолдол олон гардаг. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд TechCrunch хэмээх вебсайт хүмүүсийн хувийн чатан дахь бичлэгийг уншиж болдог програм гарсан тухай мэдээлжээ.
- Таны хувийн мэдээлэл, зураг, чатласан бичлэг, видёо, цагийн хуваарь, ажилын төлөвлөгөө гурав дахь этгээдэд мөн дамжихгүй гэх баталгаа байхгүй
- Face Book өөрийнхөө сүлжээнд ямар нэг өөрчлөлт, сайжрууулалт хийх бүрийд таны Privacy- (Хувийн нууцлал) болон Security (Найдвартай, аюулгүй байдлын) тохиргоо мөн өөрчлөгдөж, таны зарим мэдээллээ бусдад үзүүлэхгүйгээр тохируулсан тохируулга алдагддаг байна. Жишээ нь, зөвхөн миний дотнын найзууд л харж болно гэж тохируулсан утасны дугаар тань нийтэд үзэгдэж харагдахуйцаар болно гэсэн үг.
- Уг сүлжээн дээр байрлуулж байгаа бусад байгууллага, компаниудын зар сурталчилгаа, зураг, холбоосууд нь вирустай эсэхийг хэрэглэгчийн зүгээс мэдэх болoмжгүй байдаг.
- Face Book дээр байгаа таны жинхэнэ найзууд болон Face Book-ийн найзууд, танил хүмүүс тань санамсаргүй болон санаатайгаар хувийн мэдээллийг тань бусдад дамжуулахгүй гэсэн баталгаа байхгүй. Өөрийн чинь аюулгүй байдал найзаас чинь, найзын чинь аюулгүй байдал өөрөөс чинь хамаарна.
- Хаа сайгүй байдаг залилан мэхлэгчид, хулгайч, луйварчид, гэмт этгээдүүд, тагнуул туршуул, хүний хулгайч, алуурчид таны нэрээр, эсвэл өөрсдийн хуурамч хувийн мэдээллийг Face Book дээр тавьж гэмт үйлдлээ хийсэн тохиолдол ихэссээр байна. Жишээнь Verisign компаний iDefence группээс мэдээлэхдээ зарим хакер групп
Face Book хэрэглэгчидийн нэр, нууц үгийг худалдаж байсан тухай мэдээлсэн байна.
1.5 сая хүний хувийн мэдээллийг нэгийг нь 25 – 45 доллараар зарж байгаад баригджээ.
Xамгийн сүүлийн үеийн судалгаагаар Автралийн Квинсланд мужид өнгөрсөн сард Face Book дахь хүмүүсийн мэдээллийг ашиглаж 19 аллага, 728 гэмт халдлага, 542 секс халдлага, 370 интернет банкны болон бусад хулгай, луйвар гарчээ.
- Face Book дээрээс хүмүүс хамгийн ихээр хувийн мэдээллээ алддаг зам бол Application буюу янз бүрийн тоглоом тоглох, видёо үзэх, гэрэл зургийн бусад сүлжээрүү орох боломж олгодог програмууд юм. Тэдгээр сайтруу та орохдоо тухайн жижиг програмыг өөрийн Profile хуудсанд татаж байгаа, ингэхдээ та өөрөө ч мэдэлгүй гурав дахь этгээдийг таны хувийн мэдээлэлд нэвтрэх боломжийг олгож орхидог. Application татах бүрийд таны хувийн мэдээллийн тохиргоо өөрчлөгдөж байгаа гэж ойлгох хэрэгтэй.
- Өөр нэг томоохон сэтгэл сэрдхийлгэсэн зүйл бол Face Book дээрх бидний бүх хувийн мэдээлэл, гаргаж буй зураг хөрөг, бичлэг, чаталж буй яриа хөөрөө, ер нь юу л тавина тэр бүхэн хэзээ ч арилахгүйгээр Face Book-ийн server дээр хадгалагддаг. Та чаталсан зүйлээ арилгахгээд үзээрэй. Тэнд Delete гэсэн товч байхгүй байгаа.
- Face Book-ийн Privacy Policy буюу Хувь Хүний Нууцлалын тухай хэсэгт “бид таны тухай мэдээллийг өөр эх сурвалжуудаас цуглуулах бөгөөд сонин хэвлэл, мессенжер ч үүнд орно. Та Face Book- ийг хэрэглээгүй байсан ч таны мэдээллийг бид цуглуулах болно” гэсэн үг бий. Google, Yahoo, YouTube, AOL сайтууд дээрх таны имайл
- Face Book-тай холбож болдогийг та мэдэж байгаа. Тэндээс таны мэдээлэл Face Book руу урсаж, цааш АНУ-ын Тагнуулын Ерөнхий Газар, Үндэсний Аюулгүй байдлын Aгентлаг, Холбооны Мөрдөх Товчоо гэх мэт тусгай албадын мэдээллийн санд очиж хадгалагдана. 2013 оны 4 сараас АНУ-ын засаг захиргаа өөрийн иргэдийн болон Дэлхийн аль ч өнцөгт байрласан Компютерийн Системд нэвтрэх, тагнах, чагнах, цуглуулах хуулийг гаргаж, Призм хэмээх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Энэ хөтөлбөрийг эсэргүүцэн илчилж, шүгэл үлээсэн Edward Snowden (whistleblower) эх орноосоо дүрвэхэд хүрсэн билээ.
- Уг Призм хөтөлбөрийн гол хүний нэг Max Kelly гэгч өмнө нь Face Book-ийн Аюулгүй, найдвартай ажиллагааны хэсгийг хариуцдаг байсныг, мөн АНУ нь хувь хүний мэдээллийн нууцыг хадгалах, хамгаалах Нэгдсэн Үндэсний Байгууллагын хуулинд гарын үсэг зураагүй орон гэдгийг энд онцгойлон дурьдах хэрэгтэй гэж бодож байна.

Энэ бүхнээс харахад бид ихээхэн эрсдэлтэй зүйлээр “наадаж” суугаа аж.
Тэгвэл эрсдэлийг хэрхэн бууруулах вэ? гэдэг асуулт гарна.

- Xамгийн гол нь жирийн амьдралд юу л тохиолддог вэ тэр бүхэн Интернетийн орчин, олон нийтийн сүлжээ – Face Book дээр ч мөн л тохиолдоно гэдгийг байнга санаж байх хэрэгтэй
- Ойр дотнын хүмүүс, үр хүүхэд, хамгийн сайн найз нөхөдийн болон хувийн мэдээллээ Face Book-т бүртгэгдсэн Friend гэсэн болгонд тайлагнахгүй байх. Танихгүй хүн тэдний тухай асууж сонирхвол хариулахгүй байх эрхтэй гэдгээ санаж байх хэрэгтэй
- Face Book бол үнэгүй үйлчилгээ. Хорвоо дээр үнэгүй юм байдаггүй гэж бид ярьдаг. Тэгвэл энэ үнэгүй үйлчилгээнийхээ төлөө Face Book бидний мэдээллийг цааш гуравдагч этгээдэд зардаг, дамжуулдаг гэдэгт эргэлзэх хэрэггүй.
- Face Book бол мөнгө олох зорилготой хувийн компани гэдгийг мартаж болохгүй!
- Face Book бол хүмүүс өөр өөр тасалгаанд орчихоод нүүр нүүрээ харалгүй хананы завсараар бичиг солилцоод байгаа юм шиг харилцаа юм.
- Friend гээд байгаа хүмүүсийн маш цөөхөн хувь нь таны таньдаг хүмүүс байгаа гэдгийг мартаж болохгүй.
- Өөрийнхөө байнга давтагддаг цагийн хуваарь, ажил хэргийн төлөвлөгөөг олонд харагдахаар тавьж болохгүй.
- Гэр орон, хаяг адрес, хувийн амьдралын чинь талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхүйц зураг, видёо гэх мэтийг тавихдаа бодолтой тавих.
- Таны дарга, ажил олгогч болон тусгай албад, хууль цагдаагийн байгууллагын хүмүүс Face Book хуудсанд чинь шаардлага гарвал “зочилно” гэдэгт эргэлзэх хэрэггүй.
- Face Book бол бизнес, байгууллагын сурталчилгаанд бол маш тохирсон сайт.
- Хүний харилцааны 80-90 % нь биеийн хөдөлгөөний хэл ( body language) байдаг, тэгвэл Face Book нь нүүр нүүрээ харж уулзахтай адилтгах аргагүй харилцаа гэдгийг мартаж болохгүй.
- Face Book Friend чинь хэмээн таньтай холбогдсон, танихгүй хүмүүс таныг хаана юу хийж явааг “сэм ажихаас” гадна, таны дуртай хөгжим, ном, кино, төрсөн газар орон, гэрийн болон ажилын утас, эмайл, хаяг, эрхэлдэг ажил, боловсролын байдал, төрсөн он сар өдөр, хүйсний баримжаа, сонирхол, гэр бүлийн байдал, жинхэнэ найз нөхөд, гэр орныхонтойгоо ямар харилцаатай болох, зураг хөрөг, шашин шүтлэг, улс төрийн үзэл бодлыг чинь судлаад таны тухай бүрэн дүүрэн мэдээлэлтэй, таньтай (“уулзахдаа”!!!) яаж харьцах бүх төлөвлөгөөгөө нягт сайн боловсруулах болoмжтой гэдгийг санаж байх.
- Face Book дээрх хувь хүний мэдээллийг ашиглаж хүний худалдаа, хүүхдийн хулгай, хүчин, захиалгат аллагын хэрэг ихэсч байгааг байнга санаж бодол болгоомжтой байх
- Эцэст нь, Tа бодит амьдрал дээр биеэ яаж авч явдаг, таних танихгүй хүмүүстэй яаж харилцдаг тэр л ёс зүйт хандлага, тэр л болгоомжлол тань Face Book хэмээх цахим ертөнцийн амьдралд тань мөн л хэрэг болно гэдгийг хэлэх байна. Ер нь жирийн амьдралд юу л тохиолддог вэ тэр бүхэн Интернетийн орчин, олон нийтийн сүлжээнд мөн л тохиолдоно. эх сурвалж: orloo.info


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих