Г.Мандахнаран чөлөөт бөхийн ДАШТ- ээс анхны медалийг авлаа

mandahУнгарын нийслэл Будапешт хотноо өчигдөр чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нээлтээ хийсэн билээ. Энэ сарын 22-ыг хүртэл үргэлжлэх уг тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 55, 66 болон 96 кг-ын жингийн барилдаан боллоо. Энэ жингийн барилдаануудад оролцсон Монголын бөхчүүдээс Г.Мандахнаран 66 кг-ын жинд хүрэл медаль хүртэж, элэг нэгтнүүдээ байрлуулав. Монголын чөлөөт бөхийн эрэгтэйчүүд хамгийн сүүлд 2007 онд дэлхийн дэвжээнээс медаль хүртсэн бөгөөд тэрээр ийнхүү зургаан жилийн турш тасраад байсан медалийн буухиаг үргэлжлүүллээ. Тэрээр эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Украины Семён Радуловыг, дараа нь Унгар, Грекийн бөхчүүдийг илт давуу ялж, хагас шигшээд олимп, дэлхийн хос медальт Кубын бөх Ливан Лопезод техникийн оноогоор ялагдсан ч дараагийн тоглолтоо хүрэл медалийн төлөө БНАСАУ-ын бөх Кан Жин Хьёктой барилдаж, ялснаар Будапештийн тэнгэр дор төрийн далбаагаа мандуулсан юм. Харин 55 кг-ын жинд барилдсан ОУХМ Э.Бэхбаярын хувьд эхний тойрогт хийлж, улмаар Азербайжан, Венесуэлийн бөхчүүдийг ялсан ч дөрөвний нэг шигшээд Турк бөхөд ялагдсан юм. Харин манай бөхийг ялсан Туркийн тамирчин дараагийн барилдаандаа Энэтхэгийн бөхөд ялагдсанаар Э.Бэхбаяр тэмцээнээ өндөрлөлөө.


URL:

Сэтгэгдэл бичих