BX хүү улс төрд хөл тавилаа

Урлаг соёлын хүрээнд “BX” гэсэн нэр танил болоод хэдэн жилийг үзэв. BX гэдэг нэрийг “Би хөөрхөн”, эсвэл  “Би хөдөөнийх”, тэр ч бүү хэл “Баянхонгор” гэсэн нэрийн товчлол юм хэмээн янз бүрээр л тайлдаг сурагтай. Хөдөөний хөөрхөн нь ч яахав. Өөрөө шүлгээ бичиж, аялгууг нь зохиож, дуулангаа бүжиглэдэг, дээр нь бас өөрийгөө төдийгүй хэд хэдэн залуу хамтлаг дуучдыг продюсерлээд яваа авъяаслаг залуу маань улс төрд хөл тавьж амжсан гэнэ шүү.

Мань хүнь эхнэр хүүхэдтэй болж, гэрээ засчихсан учраас одоо төрөө засах цаг нь ирсэн гэж үзэв бололтой. МАН-ын дэргэдэх НАМЗХ-нд гишүүнээр элссэн аж. Залуу хүний хувьд нийгмийн идэвхитэй байж, улс төрийн үзэл бодлоо төлөвшүүлэн, үе тэнгийн нөхөдтөйгөө хөл нийлүүлэн алхахаар зориг шулуудсан нь энэ. Гэвч “бяруу болоогүй байж бухын баалтаар…” гэгчээр юу юугүй нэр дэвшинэ, өрсөлдөнө гэж гүйх вий. Нас ч байна, цаг ч байна даа BX минь.

А.ЦЭНГЭГ


URL:

Сэтгэгдэл бичих