Тэд олигархи биш гэнэ ээ

Засгийн газар, УИХ-ыг огцруулаад оронд нь єєрсдєє суух том даалгавартай хэсэг нєхєд олон хоног Сvхбаатарын талбайд жагсч байна. Тэднийг зохион байгуулагчид жагсагчдад ингэж хэлсэн гэнэ лээ. Єнгєрсєн амралтын єдрvvдэд тэд “UB рalасе”-д их хуралдайгаа vргэлжлvvлсэн. Цаг агаарын нєхцєл гадаа vргэлжлvvлж болохооргvй хvйтэрсэн учраас дотор хийсэн хэмээн тайлагнаж байгаа.

Хаврын тэнгэрийн нэг хуйсганалыг даахгvй эдгээр нєхєд идэр гурван есийн хvйтэн бол яах байсан юм, бvv мэд. Тэд ємнє нь УИХ-ын 15 олигархийг албан ёсоор тодорхой гэгч хэлж байсан. УИХ-ын гишvvн Э.Бат-Vvл, С.Баяр, Ч.Сайханбилэг, Г.Батхvv, С.Баярцогт, Д.Зоригт, Ерєнхий сайд С.Батболд гэхчлэн нэрлэсэн нь зарим хvний инээдийг барж байгаа.

Тэгвэл энэ удаад Их хуралдайд оролцохоор хєдєє орон нутгаас ирсэн нэгэн тєлєєлєгч УИХ-ын олигархи биш их цэвэрхэн хvмvvсийг нэрлэлээ. Тэр хvн нєгєє гишvvдийн нэрийг алга дарам цаас харж байгаад нэрлэчихлээ. МАН-аас УИХ-ын гишvvн Ц.Даваасvрэн, Д.Арвин, Ш.Сайхансамбуу, Х.Бадамсvрэн, Д.Тэрбишдагва, Д.Балдан-Очир, Б.Бат-Эрдэнэ, Ц.Батбаяр, Ч.Улаан нарыг нэрлэж, Ардчилсан намаас С.Эрдэнэ тэргvvтэй хэд хэдэн хvнийг дурьдаад эцэст нь МАХН-ын дэд дарга Ц.Шинэбаярыг онцлов.

Эдгээр гишvvдийг олигархийн тоонд оруулаагvй явдал нь жирийн нэгэн тєлєєлєгчийн санамсаргvй хэлсэн vг биш биз. Э.Бат-Vvл, Ц.Нямдорж зэрэг 20 гаруй жил парламентад суухдаа орон гэрээ томруулж амжаагvй, олигтойхон хєл дvvжлэх унаагvй шахам нєхдийг олигархийн тоонд оруулчихсан байсан.

Харин vvнийхээ эсрэг “Лексус” зайдагнаж унасан, хvний єєрийн томоохон компаниудын олон мянган хувьцаа эзэмшсэн, хайгуулын лицензийг хэд хэдээр нь давхарлан хураасан нєхдvvд олигархи биш юм гэнэ. Олигархи гэж яг хэнийг хэлээд байна вэ. Эсвэл хэн нэгэн хvн єєртєє дургvй хvнээ олигархи гэж нэрлээд байна уу гэсэн асуулт єєрийн эрхгvй тєрлєє. МАХН-ынхан УИХ-аас хэд хэдэн гишvvн бидний vйл ажиллагааг дэмжиж байгаа ч цєєдєєд байна, гэхдээ тэд нь нэг л гарч ирж чадахгvй байгаа гэж ярьдаг юм билээ.

Тэгвэл тэр гишvvд нь олигархи биш гэж цоллуулан магтуулж байгаа нєхєд юм байна л даа. Энэ нєхєд Н.Энхбаярыг, МАХН-ыг дэмжигчид байж таарах нь. Гагцхvv ил гарч болохгvй байна, байдлыг харзнаж байна гэж ярьж байгаа хvн эдэн дотор байгаа тухай хэн хvнгvй ярьдаг юм билээ. Тэдний хэн нь хэн бэ?

Ц.Шинэбаяр.
УИХ-д анх Дорнод аймгийн ард тvмнийг тєлєєлж орж ирсэн. УИХ-ын гишvvн Ц.Шинэбаярыг тойргийнхон нь бараг таньдаггvй байсан гэж хэлэхэд хилсдэхгvй. Дорнод аймагт нэр дэвшихэд нь Н.Энхбаяр зvтгvvлсэн гэж ярьдаг. Харин тvvнийг зєєлєн суудалд тухлуулсныхаа шанд эргэн улс тєрд орох гvvрээ тvvгээр хийсэн. Хий гэснийг нь хийхээс ч єєр аргагvй байдалд орохдоо Н.Энхбаярын ярь гэснийг нь ярьж, хий гэснийг нь хийсэн нь МАН-ын нєхдєєсєє ганцаар vлдсэн эрсдэлтэй алхмыг дагуулсан. Намынхаа XXVI их хурлаас хойш ханилж яваад нєхрєє гэдэг шиг нєхдєєсєє тасран явахдаа миний хойно урд хэн ч байхгvй хэмээн хээвнэгхэн хэлж байсан ч удалгvй vнэн илэрсэн.

МАХН-ын онц их хурлын vеэр Н.Энхбаяртай хамт сууснаар Эрхэм гишvvний шударга ёсны тэмцлийн эхлэл нь тавигдсан гэнэ лээ. Ц.Шинэбаярын шударга ёсны тэмцэл нэг иймэрхvv. “Адуунчулуун” ХК-ийн 571813, ”Ган хэрлэн”-гээс 15000 ширхэг эзэмшдэг “Ланд круйзер 105″-ын зэрэгцээ “Шевролет” маркийн суудлын машин хєрєнгєнийх нь наад захад байдаг энэ эрхэм МАХН-ын жагсагчдын хувьд олигархи биш гэнэ.

Б.Бат-Эрдэнэ
Далай даян дархан аварга, олныг баясуулагч бєх хэмээн хэдийнэ ард олныхоо хайр хvндэтгэлийг хvлээж чадсан Б.Бат-Эрдэнэ гишvvнд ч мєн адил ємнєх сонгуульд хоёр дахь удаагаа нутагтаа нэр дэвших боломжийг Н.Энхбаяр олгож байсан гэдэг. Анх хэлгvй, бvдvvлгээрээ дуудуулан барин улс тєр хэмээх их айлд хєл тавьж байсан тvvнийг єнєєдєр МАН хєл, хэлд оруулсан нь vнэн бус уу. Н.Энхбаяр Да.Ганболдыг Хэнтийд гаргахгvйн тулд ард тvмний хайртай бєхийг явуулсан нь олныг баясуулагч манай аварга байсан хэрэг. Єєр хvн Да.Ганболдыг ялахгvй гэдгийг улстєрч Н.Энхбаяр мэдэж байсан хэрэг л дээ.

Ц.Даваасvрэн
Сангийн яамны газрын дарга байхаасаа Н.Энхбаяртай тvншилсэн нєхєр гэдэг. Н.Энхбаяртай Оросын єрийг тэглэлцсэн гавъяагаараа бахархдаг, бас имижээ болгохыг хичээдэг гэнэ лээ. Тvvнийг Сангийн болон Боловсролын яамныхан тендерээр мэргэшсэн “гар” хэмээн шивнэлддэг нь нууц биш.

Д.Балдан-Очир
Завханаас УИХ-д орж ирсэн ч єнєєг болтол танигдаагvй байгаа “хэлгvй дvлий Королия”-нуудын нэг хэвээр. Сvvлийн vед хааяа мал хэмээн дуугарахаас єєрцгvй нэгэн. Єнгєрсєн євєл гэхэд Завхандаа очоод “нvд” болсон сурагтай. Бас нэг УИХ-ын гишvvн хvvхэнтэй нийлэн євс ачсан машин дээр хоёр талд нь нэрнvvдээ бичсэн самбар тавиад нутгаараа баахан давхисан гэнэ лээ. Тэр євс хаана буусныг бvv мэд хэмээн завханыхан егєєдєж суугаа юм билээ.

Д.Тэрбишдагва
Н.Энхбаярын Засгийн газрын vед сайд байсан, тvvнийг Германд дипломатчаар суулгасан зэргээс эхлээд Н.Энхбаярын буянаар ТДБ бол амттай суудал бvрт очсон, тєрєєс тєрсєн тэрбумтний нэг гэлцдэг. Тэрбээр нэг хэсэг буянтан Н.Энхбаяраа ємєєрєн намаа, Засгийн газрыг зад шvvмжилдэг байснаа сvvлийн vед дуугаа хураагаад байгаа. Дотроо бол МАХН нэрийг авчихвал … гэж боддог нєхдийн нэг хэмээн саарал ордныхон жиг жуг гэлцдэг юм байна лээ.

С.Эрдэнэ
Н.Энхбаярын нєхдийн “Нэр цэвэр, олигархи биш” гээд байгаа нэрсийг харвал тоон дотор vсэг цохиж явна гэдэг шиг АН-ын ганц хvний нэр байгаа нь єєрийн эрхгvй сонирхол татна. С.Эрдэнэ гэж хэн бэ. Н.Энхбаяртай хоёр удаа єрсєлдєєд ялагдсан азгvй хvн гэж уг нь намынхан нь єрєвддєг байсан. Гэтэл сvvлийн vед тvvнийг манай намын хvн vv, ялагдлууд ямар учиртай байв аа хэмээн АН-ынхан эргэлзэхэд хvрч байгаа гэсэн. Нэг удаа АН-ын дарга Н.Алтанхуяг С.Эрдэнэд хандаж “Чи Н.Энхбаяртай есєн удаа уулзсан шvv.

Н.Энхбаяр та нарыг санхvvжvvлдэг биз дээ” гэж байсан удаатай. Энэ vг бол сэтгvvлчдийн сонссон жиг жуг биш. Том намын даргын vг. Юу л гэж хvнийг худал гvтгэв гэж. Тэр тусмаа намын журмын нєхєр єє. АН-ын даргын хэлснээр бол ямартай ч С.Эрдэнэ Н.Энхбаяртай ил далд уулзаж учирдаг бололтой. Харин тэд юун тухай ярьдаг бол. Сонирхол татчихлаа. Бусад нєхдийн тухайд дараагийн дугаартаа єгvvлэх болно.

Б.Саран

Эх сурвалж: “Монголын мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих