Герман Сирид химийн бодис нийлүүлж байжээ

d37e8620ea9f4917909273d2e44bb9fd_LБЕРЛИН. /АП/. Үхэлд хүргэгч зарины хийхэд ашигладаг 110 тонн гаруй химийн бодисыг 2002-2006 онд Сирид нийлүүлэх зөвшөөрлийг Германы албаны хүмүүс өгч байсныг Германы Засгийн газар нотоллоо.

Химийн бодисыг “хоёр зориулалтаар ашигладаг” учир цэргийн зорилгоор ашиглах ямар ч шинж тэмдэг байгаагүй гэж Германы Эдийн засгийн яамны мэдэгдэлд дурдсан байна.
102 тонн устөрөгчийн фтор, 13 тонн аммиакийн устөрөгчийн фтор нийлүүлсэн аж.
Эдгээр бодисыг зарины хий үйлдвэрлэхэд хэрэглэдгээс гадна, хуулийн дагуу иргэний зориулалтаар ч ашигладаг юм.
1980-аад оны сүүлээс Герман уг химийн бодисын экспортыг хязгаарлах болжээ.
Л.Урангуа

/Монцамэ агентлаг/


URL:

Сэтгэгдэл бичих