Хунтайж Харри өмнөд туйлыг зорихоор болжээ

Их Британийн хунтайж Харри Өмнөд туйлыг зорихоор бэлтгэлээ хангаж эхэлжээ. Тэрбээр дайны улмаас тахир дутуу болсон дайчидтай “Шархдагсадтай хамт аялсан нь” хэмээх тэмцээнд оролцох юм байна. Уг тэмцээнд АНУ болон хамтын нөхөрлөлийн орнууд оролцох ажээ. Афганистаны дайны улмаас тахир дутуу болсон дөрвөн хүн хунтайжтай хамт Антарктидыг зорихоор болсон байна. Тэд хүйтэн уур амьсгалд дасан зохицохын тулд хүйтэн хөлдөөгчид хонох зэргээр биеэ дасгаж байгаа аж. Мөн хунтайжтай хамт “Цэвэр цус” телевизийн олон ангит киноны Александр Скарсгард, “Утас” киноны Доминик Уэст явахаар болжээ.

URL:

Сэтгэгдэл бичих