Амьдралаас тасарсан “далан худалч”

527-1379471557untitledШинэчлэлийн засгийн газрын сайд Н.Батбаярыг ёстой л “далан худалч” гэсэн цол тэмдгээр шагнавал таарна. Өчигдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр сөрөг хүчний зүгээс Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар хуралдаж байхад сөрөг хүчний зүгээс хуульд нэлээдгүй шүүмжлэлтэй хандсан юм.
Монгол Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр гэх эрхэм өчигдөр байнгын хорооны хуралдаан дээр “Энэ хууль цоо шинэ. Өмнөх хуулиуд хүчингүй болно. Тэгэхээр энэ хуулиар гадны хөрөнгө оруулалтыг тогтвортой болгож, эрх зүйн орчныг нь гаргаад өглөө.
Тиймээс хөнгөлөлт чөлөөлөлт байхгүй. Монгол Улсын эдийн засаг өсөлттэй байгаа. Бараа бүтээгдэхүүний үнэ өсөөгүй. Харин ч хоёр дахин буурсан. 15 гаруй мянган өрх орон сууцанд орсон. Валютын нөөцөө алдсан зүйл байхгүй” гэх мэтээр зүйл ярив.
 Энэ нь сөрөг хүчний гишүүдийн уур бухимдлыг нэлээдгүй төрүүлсэн болтой юм. Түүний уг ярианы хариуд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Эдийн засгийн хөгжлийн сайд нь МУ-ын эдийн засгаараа дэлхийн толгой арван улсын тоонд багтдаг гэлээ.
Тэгвэл яагаад ээлжит бус чуулганыг зарласан юм. Юмны үнэ хоёр дахин буурсан гэнэ үү. Н.Батбаяр сайд аа. Битгий худлаа ярь” хэмээв. Шинэчлэлийн засгийн газар, эрх барьж буй намынхан Монголын эдийн засгийг өсөлттэй гарсан хэмээн статистик тоонд найдаж, уг тоогоор ард түмний тархийг угаасаар өдий хүрсэн билээ.
Гэхдээ энэхүү тоо хиймэл гэдгийг японы хөрөнгө оруулагч хэлсэн байдаг юм. Тэрээр хэлэхдээ “Монголын эдийн засгийн өсөлт 11 хувьтай гарсан нь хуурамч дүн” гэж хэлсэн байдаг юм шүү. 15 гаруй мянган өрх орон сууцанд орсон гэж барин тавин ярих ч яамай л байна. Өнөөдөр яг орон сууцандаа орчихсон байгаа нь хэд байгаа бол..!
Бараа бүтээгдэхүүний үнэ өсөөгүй, харин ч хоёр дахин буурсан гэв үү?… Ард түмэн өнөөдөр сохор, дүлий, асуудлын үнэн зөвийг ялгаж, салгаж чадахгүй юм шиг эрх баригчдад, шинэчлэлийн засгийн газрын сайд нарт харагдаад байх шиг байна.
Эдийн засгийн хөгжлийн гэсэн их сайхан тодотголтой яамны сайд нь улайхгүй худал ярьж, сав л хийвэл, УИХ-ын гишүүдийн өөдөөс  эхэрхэж, цэцэрхэх гэж оролддогийг Чуулганы хуралдаанаар бишгүй л харсан.
УИХ-аас шүүмжлэл хүлээж авч чадахгүй, өөрийгөө өмөөрч, холион бантан хутгасан тайлбарыг хийсний эцэст үнэн нүүр царай нь гарч ирдэг. Нэг асуудлаар тайлбар хийхдээ хоёр өөр хариулт өгдөг жишээ бишгүй л бий.
Урагшгүй ноёнд ухаангүй албат гэгчээр Н.Алтанхуягийн засгийн газрын сайд Н.Батбаяр нь ухаангүй зүйл хаа сайгүй ярьж, өөрийгөө өмөөрөх гэсэн оролдлого нь Шинэчлэлийн гэх тодотголтой засгийн газрыг улам бүр муухай харагдуулсаар л…
“Япон манайхаас мөнгө ав гэсэн. Ямар улс хэнд ингэж хэлэх юм бэ” хэмээн сайрхаж ярьсан нь одоо улс төрийнхний дунд онигоо болон яригдах болоод байгаа. Ийм ч сайд байх гэж хэмээн толгой сэгсрэх хүн ч олон. Тэгж байтал Батбаярын онигоо дахин нэгээр нэмэгдэж “Бараа бүтээгдэхүүний үнэ өсөөгүй ээ.
Харин ч хоёр дахин буурсан” хэмээн дахин онигоогоо чирлээ. Түүний тухай улс төрийн хүрээнийхний дунд элдэв шог яриа бишгүй байдаг юм билээ. Сайхан хүүхэнд хөл алдаж, Монгол төрийн бүсгүйчүүдийг хөл хориод байсан гэртээ хүртэл харийн хүүхнийг алхуулж, гал хүртэл түлүүлсэн удаа түүнд бий.
Яамныхаа ажлын өрөөнд бөөлж, ажлаа даатгадаг духай ч жуумалзан ярих нэгэн таарч л байлаа. Ийм л нэг хүн өнөөдөр төрийн хэргийг бүр улс орны тусгаар тогнол, аюулгүй байдалтай холбоотой эдийн засгийн хөгжлийн бодлогыг нь атгаад явж байна.
Гэхдээ бодлого боловсруулж чадахгүй. Хаанаас хэнээс гуйлга гуйх тухай, ард түмэнд яаж гоё харагдах, өөрийн буруутай үйлдлийг хэрхэн хамгаалах тухай бодож суугаа гэж бодохоор харамсмаар…
Н.Чинзориг
Эх сурвалж: “new.mn

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.