Бин Ладен “Aль-Kаида”-д элсэхгүй байхыг хүүхдүүддээ гэрээсэлжээ

Кувейтийн “Al-Anbaa” сонинд хамгийн зартай алан хядагч Осама Бин Ладений гэрээслэлийг нийтэлсэн тухай Guardian сонин мэдээлжээ.

Осама Бин Ладен гэрээслэлдээ, эцсийн мөчийг хүртлээ хүчин зүтгэж, толгойлж явсан “Аль-Каида” бүлэглэлтэй холбогдохгүй байхыг хүүхдүүдээсээ хүссэн байна.

Сонинд бичсэнээр, гэрээслэлийг 2001 оны 9 дүгээр сарын 11-нд болсон террорист халдлагаас 3 сарын буюу 12 дугаар сарын 14-нд, АНУ Бин Ладений хойноос мөрдөж эхэлсэн тэр үед бичиж үлдээжээ.

Тэр гэрээслэлдээ, лалын ариун дайнд хүчин зүтгэж явсан учир хүүхдүүддээ бага цаг зарцуулдаг байсныхаа төлөө харамсаж байгаагаа бичээд, эхнэрүүддээ дахин гэрлэхгүй байхыг тушаажээ.

Мөн 1983 онд Ливанд Америкийн цэргийн албан хаагчдад халдсан, 1993 онд Сомалид НҮБ-ын 19 энхийг сахиулагчийг хороосон, 1998 онд Найробид АНУ-ын ЭСЯ-ыг дэлбэлсэн гэх мэтээр “Аль Каида” бүлэглэлийн үйлдсэн алан хядах ажиллагааг ч гэрээслэлдээ дурджээ. Түүнчлэн 4 хуудас энэ гэрээслэлд урвагчдын гайгаар өөрөө  алагдах болно гэдгээ ч бичсэн байна.

Харин “Al-Anbaa” сонины редакц Бин Ладений гэрээслэлийг хэрхэн олж авсан болон жинхэнэ гэдгийг нь хэрхэн нотолж байгаагаа бичээгүй байна.

Б.Нар


URL:

Сэтгэгдэл бичих