Дүүргүүдийн тохижилтын ажилд хяналт хийжээ

Нийслэлийн захирагчийн ажлын албаны тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсээс дүүргүүдийн тохижилтын үйл ажиллагаанд хяналт хийсэн байна.

Энэхүү ажлыг нийслэлийн хог хаягдлын менежментийг сайжруулах хүрээнд хийж байгаа аж. Үүнээс гадна одоогийн байдлаар Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх, Баянгол, Багахангай, Налайх зэрэг дүүрэгт ажиллаж буй гэнэ.

Мөн энэхүү шалгалтаар дүүргүүдийн дэд бүтэц, тохижилтын хэлтсийн үйл ажиллагаа, ажлын явцтай танилцаж НИТХ-аар баталсан “Хог тээвэрлэгчийг сонгон шалгаруулах, санхүүжүүлэх, үйлчилгээний хураамжийг төвлөрүүлэхэд дагаж мөрдөх журам”-ын хэрэгжилт, “Хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэх тухай” Нийслэлийн засаг даргын захирамжийн биелэлт, 2013-2014 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийх ажлуудыг шалгасан байна. Түүнчлэн шаардлагатай зааврыг өгж ажиллажээ.


URL:

Сэтгэгдэл бичих