Өнөөдөр багавтар үүлтэй

Өнөөдөр багавтар үүлтэй

Өнөөдөр баруун зүгийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй.

Баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун болон зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим зарим газраар секундэд 12-14 метр, Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 8-13 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

Улаанбаатар хотноо багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 15-17 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 градус дулаан, харьцангуй чийг 21 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


URL:

Сэтгэгдэл бичих