Дарь-Эхийн замыг гурав хоног хаана

Дарь-Эхийн замыг гурав хоног хааж хучилт хийхээр болжээ.

Тодруулбал, сансарын шатахуун түгээх станцийн уулзвараас хуучин эцэс хүртэлх Дарь-Эхийн 1.2 км авто замын хөдөлгөөнийг өнөөдөр буюу есдүгээр сарын 20-ны 23.00 цагаас эхлэн хязгаарлаж, замын хучилтын ажлыг гүйцэтгээд 23-ны өглөөний 06.00 цагт нээхээр болжээ.

Дарь-Эхийн замын гүйцэтгэгч “Эйч Кэй Би интернэшнл холдинг” ХХК баталгаат хугацаанд гарсан эвдрэлийг ийнхүү засварлаж, хучилт хийх аж.

А.Сүрэн


URL:

Сэтгэгдэл бичих