Оюутолгойн удирдлагууд Рио Тинтод тайлангаа тавина

“Эрдэнэс Оюутолгой” компанийн Монголын талын гүйцэтгэх захирал болон Төлөөлөн удирдах зөвлөлийн гурван гишүүн, холбогдох албаныхан маргааш Лондонг зорих гэж байна. Тэд Оюутолгойд үүсээд байгаа асуудалтай холбогдуулан “Рио Тинто” компанийн удирдлагуудтай хэлэлцээ хийхээр явж буй юм.

Оюутолгой далд уурхайгаа зогсоосон нь ихээхэн хүндрэл учруулаад байгаа. Иймд “Эрдэнэс Оюу толгой”-н шинэ удирдлагууд хэлэлцээ хийн гүний уурхайд нэмэлт хөрөнгө оруулалт хийх талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй ирэх юм байна. Засгийн газрын зүгээс Оюутолгойн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхийн төлөө байгаа гэдгийг Засгийн газрын тэргүүн хэлсэн юм.


URL:

Сэтгэгдэл бичих