Леонардо ди Каприо Ерөнхийлөгч болно

Леонардо ди Каприо Ерөнхийлөгч болно

Холливудын од Ленардо ди Каприо АНУ-ын 28 дахь Ерөнхийлөгч Вүдроу Уилсоны дүрийг дэлгэцнээ мөнхлөх бүтээлд гол дүр бүтээхээр болсныг “Hollywood Reporter” мэдээллээ.

Уорнер Брос компани Уилсоны дүрийг бүтээх эрхийг авсан бөгөөд их удирдагчийн түүхийг Скотт Берг бичжээ. Энэ ном өнгөрсөн долоо хоногт хэвлэгдсэн бөгөөд олон нийтээс сайшаал хүртээд байна.

Уилсоныг манай гаригийнхан Дэлхийн нэгдүгээр дайнд АНУ-ын талыг тэргүүлэн холбоотнуудтай нэгдсэн гэдгээр мэдэх билээ. Түүнчлэн тэрээр Версалын хэлэлцээрийг дэмжиж байсан юм.

Өнөө цагийн АНУ-ын Төвбанк буюу Холбооны нөөцийн санг байгуулснаар нь түүнийг америкууд бас мэдэх билээ. 1913-1921 онд Ерөнхийлөгчийн албыг хашсан Уилсоны талаар Бергийн бичсэн намтар ном нь эрэлт ихтэй байгаа аж. Уилсон 1919 онд Үндэстнүүдийн лигийг байгуулснаараа Нобелийн Энх тайваны шагналаар шагнагдсан нэгэн юм.

Ж.Идэр /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих