“Явуулын бирж” ажиллаж байна

“Явуулын бирж” ажиллаж байна

Хөдөлмөрийн төв биржээс “Явуулын бирж” нэртэй шинэлэг үйл ажиллагааг эхлүүлээд байгаа аж.

Явуулын бирж нь ажил хайгч болон ажил олгогч хоёрыг ойртуулсан үйл ажиллагаа болох бөгөөд хөдөлмөрийн төв биржийн ажилтан ажил хайгч иргэнийг өөрийн биеэр дагуулж яван ажил олгогчтой уулзуулж ажилд зуучилж байгаа юм.

Энэ нь илүү үр дүнтэй уулзалт болгож иргэдийг богино хугацаанд ажилтай болоход нь дөхөм болж байгаа гэнэ.

Явуулын бирж нь иргэдийг оффис дээрээс утсаар зуучилснаас илүү үр дүнтэй байгаа нь ажилд зуучлагдан орж байгаа хүний тооноос илт харагдаж байгаа аж. Үүнийг зуучлуулсан иргэдийн 60-70 хувь нь ажилд орж байгаагаас харж болох юм.

Тиймээс явуулын биржийг иргэдэд илүү ойртсон, дэмжсэн үйл ажиллагаа болсон гэж дүгнэж байгаа бөгөөд үйл ажиллагааг долоо хоног бүрийн гурав дахь өдрөөс бусад өдөрт зохион байгуулж байгаа аж.

М.Сувд


URL:

Сэтгэгдэл бичих