Эмэгтэйчүүд багийн дүнгээр хоёрдугаар байрт орлоо

Унгар улсын нийслэл Будапешт хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ өндөрлөлөө.

Өчигдөр тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 67, 72 кг-ын жингийн барилдаан болж, эдгээр жинд өрсөлдсөн ОУХМ, Гявьяат тамирчин О.Насанбурмаа, О.Бурмаа нар барилдлаа.

67 кг-ийн жинд Гавьяат тамирчин О.Бурмаагийн хувьд сугалаа нэлээд хатуу таарч нэгдүгээр тойрогт олимпийн аварга, ОХУ-ын бөх Н.Воробьёвад ялагдсан ч Н.Воробьёва алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон тул манай бөх дагаж барилдахаар болсон юм. Канадын бөх Эрика Уэйвийг 5-3 харьцаагаар, Японы бөх Хирой Сүзүкиг 5-1 харьцаагаар ялж хүрэл медалийн төлөө барилдлаа. Хүрэл медалийн төлөө Молдавийн бөх Свэтлиног 8-0 харьцаагаар оноогоор цэвэр ялж хүрэл медаль хүртжээ.

Харин  72 кг-ийн жинд О.Насанбурмаа ч мөн адил эхний тойргийн барилдаанд Канадын бөх Стики Анакад 3-2 харьцаагаар ялагдсан ч дагах барилдаанд Азербэйжаны бөхийг цэвэр ялсанаар хүрэл медалийн төлөө барилдсан. Тус барилдаанд Хятадын бөхийг 2-1 харьцаагаар ялснаар хүрэл медалийн эзэн болсон байна.

Ийнхүү Гавьяат тамирчин О.Насанбурмаа Дэлхийн аваргаас гурав дахь хүрэл медаль хүртэж, ДАШТ-ий 3 медальтай чөлөөт бөхийн анхны эмэгтэй тамирчин болсон бол О.Бурмаа Дэлхийн аваргын медалиа ихэрлүүллээ. Монголын эмэгтэй шигшээ багийн тамирчид энэ удаагийн ДАШТ-ий долоон жингийн тавд нь медаль /2 мөнгө, 3 хүрэл/ хүртсэн амжилтаар багийн дүнгээр Японы багаас нэг оноо дутаагаар хоёрдугаар байрт шалгарсан бол эрэгтэй багийн хувьд нэг хүрэл медаль хүртсэн амжилт, шагналт байрын оноогоороо багийн дүнгээр наймдугаар байр эзэлж, 1993 оноос хойш үзүүлээгүй амжилт гаргаад байна.

Ranking Team Points
1 JAPAN 48
2 MONGOLIA 47
3 UNITED STATES 37
4 CHINA 34
5 UKRAINE 29
6 RUSSIA 24
7 CANADA 21
8 HUNGARY 18
9 BULGARIA 15
10 KAZAKHSTAN 12
11 DPR KOREA 11
12 AZERBAIJAN 10
13 POLAND 10
14 SWEDEN 9
15 VENEZUELA 9
16 COLOMBIA 9
17 FRANCE 9
18 GERMANY 6
19 MOLDAVA 6
20 TURKEY 6
21 BELARUS 6
22 KYRGYZSTAN 4
23 LATVIA 4
24 BRAZIL 3
25 ITALY 3
26 SENEGAL 3
27 GREECE 2
28 SPAIN 1
29 ESTONIA 1
30 INDIA 1
31 TUNISIA 1

Эх сурвалж: www.mminfo.mn

 


URL:

Сэтгэгдэл бичих