Сэтгэцийн эмнэлгээс тэсрэх бөмбөг олдов

Баянгол дүүрэг дэх Наркологи буюу сэтгэцийн эмнэлгийн хашаанаас тэсрэх бөмбөг олджээ.

Иргэд анх бууны сум байна гэж мэдээлсэн бол Аврах тусгай ангийн аврагч нар шалгаад 120 мм-ийн хэмжээтэй тэсрэх бөмбөг байсныг тогтоож, аюулгүй болгосон байна.

Мөн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрин интернэшнл” ХХК-ийн ажилтан газанд хордож, амь насаа алдсан хэргийг Баянгол дүүргийн прокурорынхон гэмт хэргийн шинжтэй гэж үзэн, эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Энэ сарын 20-нд тус компанийн гаалийн баталгаат агуулахад харуул хамгаалалтын албаны дарга Х.Батсайхан гэгч ОХУ-д үйлдвэрлэсэн “Тех Крим” загварын амьсгал боогдуулагч хий цацсаны улмаас харуул хамгаалалтын ажилтан амь насаа алдсан юм.

Д.Гэрэл


URL:

Сэтгэгдэл бичих