Хакүхо М.Даваажаргал найм давлаа

Хакүхо М.Даваажаргал найм давлаа

Мэргэжлийн сүмогийн Аки башёгийн найм дахь өдрийн барилдаан өчигдөр болж дууслаа.

Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал маегеширагийн 3-ээс барилдаж байгаа Такарафүжитэй барилджээ.

Барилдаан эхлэхэд Их аварга Тазарафүжийг сугадаж барин авч ёбимодоши мэхээр давж найм дахь даваагаа давлаа. Өнөөдөр их аварга маегеширагийн 4-ээс барилдаж байгаа Тоёохибикитэй барилдана.

Харин 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж меагаширагийн 3-аас барилдаж байгаа Чиёотайрютэй барилдлаа. Өмнө нь хоёр дараалж унасан их аварга маань энэ удаа зай өгөлгүй дайрч ошидаши мэхээр зургаан дахь даваагаа давлаа. Өнөөдөр их аварга секиваки Мёогирютэй барилдана.

Какарью Ананд өчигдөр унасанаар Аки башёг Хакүхо М.Даваажаргал тэргүүлж байгаа бол Кисеносато нэг унаатай удаалж байна.

/www.mminfo.mn/


URL:

Сэтгэгдэл бичих