Долоо хоногт хэдэн удаа секс хийвэл тохиромжтой вэ? /+18/

downloadОлон жилийн судалгаагаар судлаачид сексийг өвчин намдаах, дархлааг сайжруулж, бие организмд гайхалтай зүйл хийж чаддаг тухай баттай мэдэж авчээ. Эмч нар ямар нэгэн гэмтэл авсан хүмүүсийг аль болох сексийн харилцаагаа тогтмол үргэлжлүүлж байхыг зөвлөдөг байна. Нэг ёсондоо секс бол бүх биед сайнаар нөлөөлж чаддаг нэг төрлийн эм гэнэ. Сексийн байнгын харилцаатай байх үед өгзөг, гуяны булчин байнгын ажиллагаатай байх ба ингэснээр хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлж хоолны шингэц сайжирдаг байна. Хоолны шингэц сайн байна гэдэг нь биеийн байдал сайн байна гэсэн үг. Мөн секс нь илүүдэл жинг багасгадаг байна. 4-5 минутын тасралтгүй сексийн дараа 15 минут гүйсэнтэй адил хэмжээний өөх хайлдаг гэж үздэг ажээ. Гэхдээ ихэнх тохиолдолд хүмүүс сексийн дараа юм идэх нь их байдаг тул төдийлөн үр дүнгээ өгдөггүй гэнэ.

Хүмүүсийг 7  хоногт  хэдэн удаа бэлгийн харьцаанд орохыг насных нь байдлаар ангилсан байдаг байна.

  • 20-25 нас – долоо хоногт 4 удаа
  • 25-30 нас – долоо хоногт 3 удаа
  • 30-40 нас – долоо хоногт 2 удаа
  • 40-50 нас – долоо хоногт 1 удаа
  • 50-60 нас – 2 долоо хоногт 1 удаа
  • 60-аас дээш нас – 3 долоо хоногт 1 удаа

Энэ нь долоо хоногт секс хийх хамгийн бага тоо бөгөөд тооноос илүүтэйгээр бие биендээ гормоноо солилцож байх нь хамгийн чухал гэнэ. Гэхдээ нэ нь гэр бүлийн эхнэр, нөхөр хоёрт илүү хамаатай зүйл. Учир нь хайртай ханьтайгаа буюу зөвхөн нэг л хамтрагчтай хүмүүс хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсноор гормоноо солилцоно гэсэн үг. Хайртай хосууд маань бие биендээ хэрэгцээтэй гормоноо өгч, авч байх нь эрүүл мэнд төдийгүй гоо сайхан, сэтгэл санааны асар их таашаалыг мэдэрч, насан туршдаа аз жаргалтай сайхан амьдардаг байна.

Ингэж эрэгтэй нь хайртай бүсгүйгээсээ өөрт хэрэгтэй эстрогенаа авч харин эмэгтэй нь эр нөхрөөсөө андрогенийг авч байдаг байна. ДОХ-ын аюул нүүрлээд байгаа энэ үед залуус маань үүнийг ташаа ойлгож хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орж эрүүл мэндээ хохироохгүй байхыг анхааруулж байна.

Ugluu-logo17

 


URL:

Сэтгэгдэл бичих