Бин Ладений талаарх Б.Обамагийн мэдэгдлийг 56.5 сая хүн үзжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Аль-Кайда”-гийн лидер Осама бин Ладенийг устгасан тухай телевизээр шууд мэдэгдэл хийснийг 56.5 сая хүн үзсэн байна.

Б.Обама гуравдугаар сарын 28-нд Ливийн лидер Каддафийн дэглэмийн эсрэг цэргийн ажиллагаанд АНУ оролцох нь хэр зохистой талаар мэдэгдэл хийхэд 40 гаран сая хүн түүний үгийг телевизээр сонсож байжээ.

Бин Ладенийг устгасан тухай Обамагийн мэдэгдлийг ABC, CBS, NBC, Telemundo, Univision, CNN, Fox News Channel, HLN болон MSNBC телевиз шууд дамжуулсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих