С.Бямбацогт 14-3, Д.Тэрбишдагва 7-4, Д.Гансүх, Ц.Шинэбаяр 4-2…

-Нэг ширхэг том матрёшкан дотроос арай жижиг, тэгээд тvvнээс бvр жижиг модон хvvхэлдэйнvvд гарч ирдэг тоглоомыг ХОМ єгєгчид тактикаа болгоод байна уу-

Ард тvмнийхээ “vйлчлэгч” элч, тєлєєлєгч болохоор тєрд орж ажиллаж байгаа тєрийн албан хаагчид чин шударгаар ажиллаж байгаа эсэхийг мэдэх нэг шалгуур нь жил бvр АТГ-т мэдvvлдэг ХОМ билээ. Эндээс хэн нь ард тvмний тєлєє ажиллаж, хэн нь тєрийн албаны нэр хvндийг ашиглаж, олигархи болж байгааг ард тvмэн шvvдэг. Сvvлийн жилvvдэд ард тvмэн тєрд орж ирээд хувийн ашиг сонирхлоо гээгээгvй байна хэдэн гишvvдийг тєвєггvй нэрлэх боломжтой болсон.

Гэтэл vvнтэй давхцан аль ч юмны нvх сvвээр гараад сурчихсан зарим нэг гишvvд хєрєнгє зоорио хэрхэн багасган харуулах ухаанаа олсон бололтой. 16 компанитай байсан эрхэм хоёр компанитай болж хоосрохоор УИХ-д зvтгэхгvй нь мэдээжийн асуудал. Энэ удаад манай сонин том матрёшкан дотор зєндєє олон компаниа нуусан байж болох гишvvдийн талаар хvргэж байна.

“Ньюпрогресс” группын охины охин тэрний охин компаниуд уу
Энэ жагсаалтын тэргvvн эгнээнд МАН-ын залуу гишvvн УИХ-ын гишvvн С.Бямбацогт бичигдэж байна. Тэрбээр 2008 онд буюу УИХ-ын гишvvн болж байх vедээ єєрийн vvсгэн байгуулсан “Ньюпрогресс групп”, “Ньюпрогресс”, “Алтайтрест”, “Мост интернешнл”, “Эй ти инженеринг”, “Ньюпрогресс тур”, “Ньюпрогресс технологи”, “Эй ти Пи”, “Грийт чаннел”, “Эй ти Кей”, “Ньювvvд”, “Футур техно”, “Жи Эн Эс”, “Ньюпрогресс майнд” гэх 16 компанийн хувьцааг эзэмшдэг байжээ. Гэтэл тєрд зvтгэсэн єнгєрсєн гурван жилийн хугацаанд “Ньюпрогресс групп”, “Бизнес девелопмент групп”, “Футур техно” компанийн хувьцаатай vлдсэн хэмээн 2010 оны ХОМ-тээ УИХ-ын гишvvн С.Бямбацогт мэдvvлжээ.

Ховд аймаг Улаанбаатар хоёрын валютын ханшийн зєрvvн дээрээс хєрєнгє босгон, бизнесийн салбарт нэрээ дээгvvрт мєнхєлсєн энэ эрхмийн сонгосон хувьцааг нь эзэмшиж байгаа 16 компанийн 13 нь ашиггvй хєрєнгє оруулалт байсан гэвэл итгэх хvн олдохгvй биз. Харин vvний оронд эх сурвалжуудын мэдээлж байгаа МАН-ын залуу гишvvн, баян тарган, олигархи хэмээн дуудуулахаас зайлсхийж, “Ньюпрогресс” группын охин компанийн жагсаалтыг уртаас урт болгон, гуравхан компани эзэмшдэг хэмээн мэдvvлсэн гэвэл vнэнд арай ойр сонсогдож байгаа биз.

“ТБД Андууд” нэгдэв
Хоёр дахь удаагаа хууль батлах дээд байгууллагад ард тvмнээ тєлєєлєн сууж байгаа Д.Тэрбишдагва гишvvний нэр дээр 2008 оны сонгуулийн ємнє ”ТБД Андууд”, “Эрдэнэт прогрес”, “Алсын тєв”, “Одбилэг”, “ТБД Андууд интертрейд”, “Эсондата”, “Он лайн датен систем” гэдэг долоон компани бvртгэлтэй байжээ. 1982 онд Германы Хумбольдтын Их сургуулийг хvнсний инженер-технологич мэргэжлээр тєгссєнєєсєє хойш vйлдвэрт цехийн мастер, технологич, vйлдвэрийн дарга хийж, зах зээлийн vед хувийн бизнес эрхлэн амжилттай ажилласны эцэст 2000 оноос тєр засгийн єндєр хариуцлагатай албыг хашиж эхэлсэн эрхэм гишvvн маань 2004-2008 оны парламентад “олигархи” гэдэг нэрийг мєн ч олон удаа сонссон.

Тиймээс 2008-2012 онд УИХ-д энэ нэрнээсээ салахыг хvссэн бололтой юм. Тэрбээр гурван жилийн хугацаанд ”ТБД Андууд”, “ТБД Андууд интертрейд” компаниудаа нэгтгэсэн гэнэ. Харин “Онлайн датен систем” компанийн хувьцаагаа хэрхсэн нь одоогоор тодорхойгvй байна. Магадгvй ”ТБД Андууд” компанидаа мєн л нэгтгэж, охины охин компани vvсгэсэн байж болох л юм.

Л.Гансvх, Ц.Шинэбаяр нар бяцхан матрёшканууд тєрvvлсэн vv
Тэдний араас БОАЖ-ын сайд Л.Гансvх, УИХ-ын гишvvн Ц.Шинэбаяр нарыг нэрлэж болох юм. Жирийн иргэдийн хувьд томоохон компаниудын гол хувьцаа эзэмшигч болоход асар их цаг хугацаа, хєрєнгє зарсан асуудал. Тиймээс дєрвєн компанийн хувьцаа эзэмшигч байснаа хоёр болгохыг хэн ч хvсэхгvй. Тэр тусмаа тєр барилцаж, эрх мэдлийн амтыг мэдэрч суугаа хvмvvс бvрэн эрхийнхээ хугацаанд ийм зvйл хийхгvй хэмээн “тэднийг мэдэгчид” єгvvлж байгаа.

УИХ-ын гишvvн Ц.Шинэбаяр УИХ-ын сонгуульд 2008 онд орж ирэхдээ “Адуунчулуун”, “Чандмань тал”, “Ганхэрлэн”, “НИК” гэсэн дєрвєн компанийн хувьцааг эзэмшдэг байжээ. Харин одоо “НИК”, “Чандмань тал” компанийн хувьцааг эзэмшихээ больсон хэмээжээ. Vvний адилаар БОАЖ-ын сайд Л.Гансvх “Сева-Филаксиа Монгол” ХХК “И-Монгол”, “Мокон”, “Дархан ТВ-12″ компанийн гол хувьцаа эзэмшигч байжээ. Гэтэл 2010 оны ХОМ-т “Мокон”, “Дархан ТВ-12″ компанийн хувьцааг эзэмшиж байгаа гэжээ. Vvнийг мєн л эх сурвалжууд бяцхан матрёшканууд тєрvvлсэн хэмээж байв.

С.Энхзаяа

Эх сурвалж: “Монголын мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих