Багануурын нугын талыг цахилгаанаар бүрэн хангана

Багануурын нугын талыг цахилгаанаар бүрэн хангана

Багануур дүүргийн гуравдугаар хорооны “Нугын тал” хэмээх газрын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болгох ажлыг өнгөрсөн онд эхэлсэн ч бүрэн дуусаагүй.

Өөрөөр хэлбэл улсын комисс хүлээж аваагүй өдийг хүрсэн. Тухайн хэсэгт оршин суугчид нэг шонгоос олноороо цахилгаан авдаг,  авдаг учраас хүчдэл унах, цахилгааны гэмтэл байнга гардаг байна.

Энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс гэр хорооллын гудамж бүрт буултын кабель татах, шитийг тулгуурт бэхэлж суурилуулах, айл өрхийн тоолууруудыг нэгдсэн шитэнд холбох ажлыг хийж эхэлжээ.

Уг ажил  энэ сарын 28-нд дуусган хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд нийтдээ 250 айл цахилгаан эрчим хүчээр найдвартай хангагдах боломж бүрдэх гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих