Та хэн юм бэ?

Who Are You Та ажил дээрээ ажилчин эсвэл дарга. Найзуудынхаа хувьд анд нөхөр нь. Хэн нэгний ах эгч эсвэл дүү нь. Аав ээжийнхээ хайртай хүүхэд нь. Үр хүүхдийнхээ хайртай аав ээж нь. Ханийнхаа хувьд хайрт нь. Эмнэлэгт очвол чи өвчтөн. Сүмд очвол сүсэгтэн. Бид байнга олон дүрд тоглож байдаг. Гэхдээ олон дүрийн хэн нь жинхэнэ чи юм бол? Эсвэл та хэн гэдгээ ч мэдэхгүй бүх дүрд өөрийн мэдэлгүй тоглож явдаг алиа салбадай юм уу? Нэр чинь чи биш. Нэр бол зүгээр л шошго. Бие чинь чи биш. Үсээ хусуулсан ч чи байж л байна. Хуруугаа тайруулсан ч чиний хагс алга болохгүй чи бас байж л байна. Тэгхээр чи бие биш. Оюун бодол чинь чи биш. Нэг сартай ямарч үзэл бодолгүй байхдаа чи байж л байсан. Тэгэхээр чиний санах ой чинь чи биш. Бодол сэтгэл хөдлөлүүд бүгд чи биш. Энэ бол олдмол зүйлс. Чамайг 20 нас хүртэл чинь энэ нийгэмийг харуулахгүй агуйд өсгөсөн бол чи энэ нийгэмийн талаар чи юу ч мэдэхгүй. Гэхдээ чи бас л байж л байх болно. Тэгэхээр та яг хэн юм бэ?


URL:

Сэтгэгдэл бичих