УИХ-аас “бөөгийн удам” тодорлоо

Сүүлийн үед бөө, зайран, удган хэт олширч ёстой л нөгөө борооны дараах мөөг гэдэг шиг хаа сайгүй “бөөгийн удам” тодорсоор байна. Хошин шогийн жүжигчид, дуучид гээд олны танил бөө, удганууд ч бий. Бараг айл болгонд бөө зайран тодорч зарим айлд бүр хоёр ч бөө байдаг болсон энэ цагт УИХ л бөөгөөр дутаад байсан байх. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн “Фортуна” гэдгээрээ алдаршсан Н.Батбаяр тэнгэрийн онгодоо хүлээн авч бөө болсон гэнэ. Ордоноосоо төрөн гарсан тэнгэрийн “элч”-дээ ордоныхон нь ажил амьдралаа даатгаж, бөөлүүлэх нь тодорхой. Тэгэхээр эрхэм бөө, УИХ-ын гишүүн Н.Батбаярын орлогын үүд нь нээгдэж байгаа хэрэг.

Н.Зол


URL:

Сэтгэгдэл бичих