Бэлэн гоймонгийн тухай “мэдүүштэй” баримтууд

Ханс Линиш (Hans Lienesch) бол дэлхийн өнцөг булан бүрт худалдаалж буй төрөл бүрийн бэлэн гоймонг амталж энэ тухайгаа тэмдэглэн үлдээдэг дэлхийд танигдсан “The Ramen Rater” юм.

Өдгөө 1000 гаруй бэлэн гоймонг амтлаад байгаа бөгөөд бэлэн гоймонг багаасаа идэж өссөн нэгэн ажээ. Түүний хувьд 2013 оны хамгийн “шилдэг” бэлэн гоймон нь Сингапурын “Prima Taste Singapore Laksa La Mian” байсан бөгөөд манай оронд худалдаалагддагаас №8 дугаарт “Nongshim Shin Ramyun Black Premium Noodle Soup” нэрлэгджээ. Та бүхэндээ бэлэн гоймонтой холбоотой “мэдүүштэй” дараах мэдээллийг хүргэж байна.

  • Бэлэн гоймонг Японы “Nissin Food Products Co., Ltd.” компанийг үүсгэн байгуулагч, бизнесмэн Момофукү Андо (1910 – 2007) анх 1958 онд олж нээжээ. Түүний энэхүү нээлт нь Япончуудын хувьд XX зууны хамгийн “шилдэг” нээлт байсан гэлцдэг.
  •  Өдгөө дэлхийн олонх оронд өөр өөрийн өвөрмөц онцлогтойгоо уялдуулан гаргасан маш олон нэр төрлийн бэлэн гоймон байх агаад Хятадууд жилд 42 тэрбум гаруй бэлэн гоймонг хүнсэндээ хэрэглэдэг байна. Харин Өмнөд Солонгосын хувьд нэг хүн жилд 69 бэлэн гоймон иддэг ажээ.

  • Бэлэн гоймон нь жирэмсэн ба 5 хүртэлх настай хүүхдүүдийн хувьд хамгийн хортой хүнсний бүтээгдэхүүнд тооцогддог бөгөөд эхчүүдэд ургийн өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлж үр зулбах эрсдэл дагуулдаг бол багачуудын бие дэх хэрэгцээт амин дэм, уургийг шимэгдүүлж улмаар энэ нь бяцхан үрсийг тань тэжээлийн архаг дутагдалд хүргэдэг байна.
  • “The Consumer Education & Research Society”-гаас явуулсан судалгаагаар хүмүүсийн хамгийн түгээмэл хэрэглэдэг 15 нэр төрлийн бэлэн гоймонд судалгаа хийж үзжээ. Амин дэм ба төмрийн агууламж өндөртэй гэгдэж багагүй сурталчлагдаад байсан эдгээр бэлэн гоймонгийн найрлагад санаанд оромгүй орц илэрснээс гадна өөх тосноос илүү биед хэрэгцээтэй зүйлс үгүй байжээ. Тиймээс бэлэн гоймонг хэрэглэхээс эрс татгалзах эсвэл хэрэглээгээ багасгахыг зөвлөжээ.

  • Бэлэн гоймон нь хүнсний сода ихээр агуулдаг бөгөөд содыг хэтрүүлэн хэрэглэх нь зүрх судасны өвчлөлд хүргэх эрсдэлтэй ба багтраа, цусны даралт ихсэхэд нөлөөлж бөөрийг гэмтээдэг байна.
  • Хэдийгээр дэлхий дээр чанартай ба чанаргүй олон төрлийн бэлэн гоймон хүн төрөлхтний өдөр тутмын хэрэглээ болоод байгаа боловч шинжлэх ухааны үүднээс гаргасан мэдээллээр эдгээр бэлэн гоймонд та бидний бие организмд ашигтай ямар ч эрдэс минерал агуулагддаггүй бөгөөд энэ нь хүн төрөлхтний хүнсний хэрэглээний хамгийн чанаргүй бүтээгдэхүүнд тооцогдож байна. Магад бэлэн гоймонгоо өндөг, хүнсний зарим ногоог хачирлаж хэрэглэх нь бэлэн гоймонгийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж хэрэгцээт уураг, амин дэмийг бага зэрэг нөхөх боломжтой гэж үзжээ.

  • Та бидний хүнсэндээ хэрэглэдэг бэлэн гоймонд “Monosodium Glutamate” хэмээх найрлага агуулагддаг ба энэ нь бэлэн гоймонгийн амтыг сайжруулахад ашиглагддаг химийн бодис юм. Дэлхий дээр энэ төрлийн бодисноос харшилдаг хүмүүс цөөнгүй бөгөөд энэхүү бодисонд харшилдаг эсэхээ мэдэхийн тулд бэлэн гоймон идсэний дараа толгой өвдөх, нүүр халуу дүүгэх, янгинах зэрэг шинж тэмдэг хурцаар илэрч байгаа эсэхийг ажиглах хэрэгтэй байдаг ажээ.
  • Бэлэн гоймонг байнга идэх нь хоол боловсруулах эрхтэн тогтолцоо болон бодисын солилцоо явагдахад асар их сөрөг нөлөөтэй юм. Тогтмол идэх нь ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сааруулж, ходоод гэдсийг хөөлгөж энэ нь хоол боловсруулах замын эрсдэлтэй эмгэгүүдийг дагуулдаг.

  • Түүнчлэн таргалалтын үндэс болж өгдөг бөгөөд содын хэт агууламж нь бөөрөнд нөлөөлж улмаар шээс гадагшлахгүйд хүрснээр жингийн илүүдэлд орж эхэлдэг байна. Мөн шээс ялгаруулах явц удаашрах нь биеэс хорт бодисоо гадагшлуулах боломжгүйд хүргэж энэ нь та бидний бие махбодыг аажим хордуулж эхэлдэг ажээ.
  • Бэлэн гоймонгийн гол найрлагад “Propylene Glycol” гэх химийн нэгдэл агуулагддаг ба энэ нь хөлдөлтийн эсрэг бодис юм. Зориулалт нь гоймонг чийгшүүлэхгүй, хэт хуурайшихаас сэргийлж хэвийн орчинд байх нөхцлийг бүрдүүлж байдаг. Гэвч энэ нь та бидний дархлалын тогтолцоонд сөргөөр нөлөөлдөг гэдгийг та бид тэр бүр мэддэггүй. Дархлалын тогтолцоонд нөлөөлөөд зогсохгүй зүрх ба элэг, бөөрийг өвчлүүлдэг нь нэгэнт тогтоогджээ.

URL:

Нэр: kushi Огноо: 11 November 2016

mmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmm

Нэр: kushi jjkamalagasamagushi Огноо: 11 November 2016

jjjjkjkjkjkbhj

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.