Архи үйлдвэрлэж байхад уухгүй гээд яахийн

Тамхины хуулийг чангалаад л нэг хэсэггүй шоу хийсэн. Үнэндээ тэрхүү хууль нь ёстой “Монголын хууль гурав хоног” болсон доо. Үнэнийг хэлэхэд тамхи татах асуудал бол хувь хүний л асуудал харин хаана татуулахгүй байх нь нийтийн асуудал. Тиймээс хориглож, цагдаж болно. Гэтэл хүнийг гудамж талбайд тамхи татуулахгүй гэх нь тэнэглэл эсвэл хийх ажилгүй хүмүүсийн зугаа.

Шинэчлэлийн засгийн газрынхан хөөрхий анх байгуулагдсаныхаа дараа ёстой “шинэхэн дээрээ сонихон” гэгчээр нэг хэсэггүй сүржигнэсэн. Гэтэл өнөөдөр бас тэрхүү романтик үе нь дуусаагүй бололтой. “Архигүй Монгол хүн” хөтөлбөр дэвшүүлэн түүнийхээ хүрээнд “Архигүй амьдрал, туршлага, бодит үр дүн” аян эхлүүлж байгаа талаараа мэдээлжээ. Тус аян нь 12 аймаг 24 суманд үргэлжлэх ажээ. Ажлынх нь зорилго:

Өсвөр үеийн залуусыг архинаас татгалзуулах, тэднийг хорт зуршлаас татгалздаг болгоход суралцуулах уг аяны мэдээлэлд өнөөдөр архинаас гарсан 40 гаруй залуус оролцож, өөрсдийнхөө хэрхэн засарч, архинаас татгалзаж чадсан шалтгаанаа ярилцах юм байна.

Архи ус шиг худалдагдаж, шил архи ундаанаас хямдхан байхад түүнийг уухгүй гээд яахийн. Орой бүр архи пивоны реклам телевизээр гарч байхад тэр өсвөр үеийнхэнд нөлөөлөхгүй гээд яах вэ дээ. Эхлээд архи пиво үйлдвэрлэгчидтэйгээ, архитан согтуурах бодис сурталчилж байгаа телевизүүдтэйгээ хатуу тэмцэл явуулах хэрэгтэй. Архины хор уршгийн тухай суртал нэвтрүүлэг явж байгаад дундуур нь пивоны реклам гүйлгэж байхад яаж хүмүүс архийг жигших вэ дээ.

Ерөөсөө үр дүнд хүрэхгүй хоосон нэр зүүсэн ажил хийхээ болимоор юм. Ингэж цаг мөнгө үр худал ажил хийсэн гэж хэн хэнийгээ хуурахаа хэзээ болих вэ????

Хэдий хүртэл ийм дэмий юм хийх юм бэ? Магадгүй үүнийг хэн нэгэн улс төрч эсэргүүцчихвэл “архийг дэмжлээ” гээд түүний эсрэг хар пиар хийчихнэ. Тиймээс хэл аманд орж байснаас гээд дуугүй л алхацгаана. Өнөөдөр манай нийгэмд хүмүүс бие биедээ шаардлага тавьж чадахаа больсон. Энэ бидний ганц алж байна.

Бодит үр дүн гаргах гээд байгааа энэ ажил нь үнэндээ бодит үр дүн гарахгүй шүү дээ. Эрх баригчдын дунд архи үйлдвэрлэгчид маш олон байгаа шүү дээ. Юуны түрүүнд тэд нартайгаа тэмц. Архи үйлдвэрлээд байхад уухгүй гээд яахийн.

tsagtur.mn


URL:

Tags:

Нэр: tungalag Огноо: 5 February 2018

arhi n edeeni deej bile ih uubal balai baga uubal setgel sergem yaj hergeleh n hun tani soel

Сэтгэгдэл бичих