“Лемонс” хамтлагийн гитарчин хар тамхины хэргээр шийтгүүллээ

Баянзүрх дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимын шүүгчид “Лемонс” хамтлагийн басс гитарчин Б.Анар нарын найман хүнд холбогдох хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн гэх хэргийг хянан хэлэлцэж, өнгөрөгч даваа гаригт ял оноосон байна. Уг хэрэгт яллагдагчаар татагдсан Г.Билгүүн, Т.Үүрцайх нарт 7-11 жил, Т.Билгүүнд нэг жил 10 сар, Н.Энх-Учралд нэг жил хорих ял оноосон бол Н.Инжинас, Л.Содбилэг, Б.Анар нарт зургаан сарын хугацаагаар баривчлах ял тус тус оноожээ. Харин “Лемонс” хамтлагийн дуучин Ц.Одбаярт холбогдох хэргийг прокурорын хяналтад хэрэгсэхгүй болгожээ.
Д.Гэрэл

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих