Филиппинд 158 хүн зэвсэгт мөргөлдөөний бай болов

Филиппинд 158 хүн зэвсэгт мөргөлдөөний бай болов

Энэ сард Филиппиний зэвсэгт мөргөлдөөнд 158 хүн амь үрэгдээд байгаа талаар мэдээллээ.

Тус улсад Засгийн газрын эсрэг зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж байгаа билээ.

Филиппиний мэдээллийн агентлагийн дамжуулснаар амь үрэгдэгсдийн ихэнх нь Моро үндэсний хөдөлгөөний гишүүн буюу босогчид байсан аж. Филиппиний Засгийн газар, босогч хоорондын мөргөлдөөн сүүлийн хэдэн жил эрчимтэй үргэлжлэх болсон ч зарим тохиолдолд хурцаддаг талаар шинжээчид мэдээлдэг билээ.

Сүүлийн хэдэн жил байнга эмх замбараагүй байдал ноёлох болсон тус улсын зарим иргэд хөрш орон руу дүрвэх явдал нэмэгдсэн байна.

Б.Золзаяа


URL:

Сэтгэгдэл бичих