Филиппин бүсгүй дэлхийн миссийн титэм зүүв

d0557c91ba43a3c69f7979857095f389_LДэлхийн мисс шалгаруулах 63 дахь удаагийн “Дэлхийн мисс-2013” тэмцээн өнөөдөр Индонези улсын Бали аралд  болж өндөрлөлөө.

Уг тэмцээнд дэлхийн  127 орны бүсгүйчүүд гоо үзэсгэлэн, авьяас чадвараараа нэг сарын хугацаанд өрсөлдсөн юм. “Дэлхийн мисс-2013” тэмцээний ялагчаар Филиппин Улсын гоо бүсгүй 23 настай Меган Ян тодорч дэлхийн миссийн титэм зүүв. Тэмцээний хоёрдугаар байранд Францын, гуравдугаар байранд Ганнын гоо бүсгүйчүүд тус тус шалгарлаа. Уг тэмцээнд Монгол Улсыг төлөөлж  ЭМШУИС-ийн YI дамжааны оюутан  22 настай С.Пагмадулам оролцсон юм. Тэрбээр Малайз улсын Куала Лумпур хотноо болсон “Miss Tourism International” тэмцээнээс уртын дуу дуулж  “Авьяаслаг мисс” өргөмжлөл хүртэж байв. Өнгөрсөн жил “Дэлхийн гоо бүсгүй-2012” тэмцээний ялагчаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос  хотын иргэн 23 настай Юй Вэнься тодорч байсан бол хоёрдугаар байрыг Уэльс бүсгүй , гуравдугаар байрыг Австралийн бүсгүй эзэлж байжээ.
Ирэх жил дэлхийн мисс шалгаруулах 64 дэх удаагийн “Дэлхийн мисс-2014” тэмцээн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотод болох юм.


URL:

Сэтгэгдэл бичих