Т.Ариунаа: Монголчууд мэдээллийн өлсгөлөнд оржээ

Хань ижил нь хэцүү нэртийнд хоригдохдоо тулчихаад буй дуучин Т.Ариунаа нуугдаж залхжээ. Нөхрийнхөө хамт хууль хүчнийхэнтэй муур хулгана болж тоглож, дараа нь таг чиг суух болсон тэрбээр уран бүтээлийн ажлаа эрчимжүүлэхээр шийдсэн бололтой байна.
Юутай ч “Намайг урлагийн тогоонд өдий зэрэгтэй яваагийн ард миний хань л байдаг.” хэмээн ам бардам хэлдэг түүнийг зарим нэг хүмүүс хамсаатан нь байж таарах нь. Ард нь хань нь байдаг гэдэг чинь авсан авлигынх нь мөнгөөр тансагласан гэсэн үг мөн биз дээ хэмээн шуугих боллоо.
Тэглээ гээд гавьяат бүсгүй сэтгэлээр унахгүйгээ мэдэгдэн, монголчууд маань мэдээллийн өлсгөлөн, эсвэл хэт туйлшралд орчихсон юм болов уу гэж хэлсэн байна билээ. Минийхээр бол монголчууд мэдээллийн өлсгөлөнд бус авлигын асуудалд л орооцолдчихоод байгаа юм даа…
Эх сурвалж: “Улаанбаатар таймс” сонин

URL:

Сэтгэгдэл бичих