Хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд чуулна

Хэвлэл мэдээллийн удирдах ажилтнуудын үндэсний хоёрдугаар чуулганыг Хэвлэлийн Хүрээлэнгээс санаачлан Монголын сэтгүүлчдийн эвлэл, Монголын телевизүүдийн холбоо, Радио телевизийн академи, Өдөр тутмын сонины холбоо, Сайтуудын  холбоотой хамтран 2013 оны 10 дугаар сарын 4-ний өдөр “Чөлөөт сэтгүүлзүйн эрх зүйн орчин” сэдвээр зохион байгуулах гэж байна.

 

Чуулганаар чөлөөт сэтгүүлзүйн эрх зүйн орчны асуудал, хэвлэл мэдээллийн бизнесийн  ил тод байдал, шударга өрсөлдөөнийг хэрхэн хангах, сэтгүүлчийн хөдөлмөрийн эрх зүйг орчныг яаж бүрдүүлэх гэх зэрэг Монголын сэтгүүлзүйн салбарт тулгамдаж буй асуудал, эрх зүйн зохицуулалтын боломжит хувилбарыг хот, хөдөөгийн хэвлэл мэдээллийн эзэмшигч, удирдах ажилтнуудын түвшинд хэлэлцэх ажээ.

 

Мөн Монгол улс 2014 оны долдугаар сард тоон системд шилжихтэй холбогдуулан өргөн нэвтрүүлгийн технологийн шинэчлэл, зохицуулалт, цахим хэвлэл ба ба сэтгүүлзүйг тойрсон эрх зүйн асуудлуудыг ч хөндөх гэнэ.

 

Өнөөдрийн байдлаар Монгол улсад 550 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл тогтмол үйл ажиллагаа явуулж буй бөгөөд эдгээрийн эзэд, дарга нараас гурван зуу гаруй төлөөлөгч чуулганд оролцох юм байна.

 


URL:

Сэтгэгдэл бичих