“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүү дээрэм хийжээ

“Эрэл” группийн ерөнхийлөгч Б.Эрдэнэбатын хүү Э.Жаргалан, “Барс” захын эзэн Ч.Амарбаатарын хүү А.Билгүүн нар

өнгөрсөн гуравдугаар сард “Central tower”-ийн 17 давхарт байрлах “Sky lounge” бааранд бусдыг зодож, нүүрэн тус газар нь хутгалж танхайрсан хэрэг гарчээ. Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч хошууч Д.Бурмаа шалгаж байгаа аж. Түүнээс энэ хэргийн талаар тодруулах гэсэн боловч мэдээлэл өгч чадахгүй гэлээ. Албан бус эх сурвалжийн мэдээгээр тэд бусдыг бүлэглэн зодоод зогсохгүй нүүрэн тус газар нь хутгалж, зүүж явсан үнэт зүйлсийг нь дээрэмдсэн гэнэ.
Сүүлийн үед танхай дээрмийн хэрэг ихсэж байгаа талаар өдөр бүр л мэдээ авч байна. Манай улсын дээгүүрт ордог хөрөнгөтнүүдийн хүүхдүүд хүртэл дээрэм хийж дээрэмчдийн тоог нэмж байгаа болохоор арга ч үгүй биз дээ. Дээрх залууст эцэг эхийнх нь хөрөнгө багадаад хүний өмссөн зүүснийг хүртэл илүү харж явдаг болсон юм байна шүү дээ. “Эрэл” группийн Б. Эрдэнэбатын хүү Э.Жаргалан урд өмнө нь бүр буу тулган танхайрч явсан нэг аж. Энэ хэргээс үүдэн түүний өмнөх танхайн хэрэг мэдээж гарч ирэх ёстой. Монголын хуулиар бол дээрх хөрөнгөтнүүдийн өв залгамжлагчид будсыг бүлэглэн зодсон, дээрэмдсэн хэргээр хатуу шийтгэл оногдуулах болов уу.

Д.Гэрэлхүү


URL:

Сэтгэгдэл бичих