“Blue” хамтлагийн Дункан Жэймс дампуурчээ

“Blue” хамтлагийн Дункан Жэймс санхүүгийн хямралд орсноо зарлажээ.

35 настай дуучин маань дампуурсан гэдгээ хүлээн зөвшөөрч энэ сарын 12-ны өдөр дээд шүүхэд Инглис хэмээх өөрийн жинхэнэ нэрийн дор бичиг баримтаа бүрдүүлэн өгчээ. Тус хамтлагийн аялан тоглолт эхлэхээс хэдэн долоо хоногийн өмнө ийнхүү сөрөг мэдээлэл гарсан нь гэнэтийн зүйл байсан гэнэ.  Учир нь “The Sun” сайтад энэ талаар мэдээлсэн тэдний ойрын эх сурвалж “Хамтлагийн гишүүдэд санхүүгийн асуудалд орно гэсэн ямар ч сэжүүр, анхааруулга байгаагүй. Тиймээс энэ маш гэнэтийн зүйл болсон” гэжээ.

Мөн тус хамтлагийн дуучин Энтони Коста энэ жилийн эхээр санхүүгийн асуудалд орсноо зарлаад байсан юм. Тухайн үедээ тэрбээр “Би бодохдоо Blue хамтлаг болон хөрөнгө мөнгө үүрд л байх юм шиг л санаж хяналтаа алдсан байжээ” гэсэн байна. Дункан Жэймс өнгөрөгч бямба гарагт Индонезийн Бали аралд болсон “Дэлхийн Мисс 2013″ тэмцээний үеэр ая дуугаа өргөсөн бөгөөд дампуурлынхаа талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа юм.

Тус хамтлаг 2004 онд түр хугацаанд тарж 2009 онд эргэн нэгдсэн юм.

Эх сурвалж: www.dailymail.co.uk


URL:

Сэтгэгдэл бичих