Үзэл санаагүй нийгэм

15112_115147905351124_737857944_nМанайд үзэл суртал гэж байна уу? Ерөнхийлөгч нь ОНЧ ҮГС нэртэй номоо сонгуулийн өмнө хэвлүүлж худалдаанд гаргасан боловч тэр үнэхээр уншуургүй ном тул сурталчилгааны материалын нэг хэсэг болоод өнгөрсөн. Одоо харин албан байгууллагын үүдэнд сэтгүүлтэй хамт байх. Ямар ч үнэ цэнэгүй, ямар ч ҮЗЭЛ САНАА-гүй цаас болж хувирчээ.

        Ерөнхий сайд асан Бямбасүрэн гуайг зарим хүрээнийхэн амьсгаа даран сонсдог. Гэтэл энэ өвгөн ямар ч ҮЗЭЛ САНАА- гүй шоучинг илт сурталчилахаар зэрэг өөрөө сурталчилаагааны материал болоод өнгөрч байгаа юм.

        Нямдорж гишүүнийг Увсынхан жинхэнэ төрийн түшээ, төр дэх дуу хоолой, хуулийн нэвтэрхий толь гэдэг. Гэвч энэ хүн улс төрийн тогоонд хорь гаруй жилийг өнгөрөөхдөө хэн хүнээс илүү бохирдсон нэгэн гэдгийг төдий л мэддэггүй, мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрдөг. Тухайлбал, Туул голын урд хөвөөнд тэрбум төгрөгийн үнэтэй байрыг оюутны байрны үнээр түрээслэн суудаг гэснээрээ монголын ард түмний нүүр лүү ус цацсан, дандаа хууль ярих авч, тэрхүү хуулийг гууль болгодог олигархуудын дунд ажиллаж явдагаа, тэдгээр нь хуулийг яаж гууль болгодгийг бидэнд ярьж өгөх юм биш биз? Хумсаа нуусан муур шиг энэ хүн Монголын улс төрөөс холдож нутгийн нэрийг амраагаасай. Өөрсдөө гууль болгодог хуулийг ҮЗЭЛ САНАА болгодог ямар ч үзэл санаагүй нэгэн. Ардчилсан намын 70-аад оныхонд боорлуулж суух энэ эрхмийг харахаар өрөвдөх ч шиг.

        Дуучин Жавхлан дуугаараа Монголчуудыг байлдан дагуулсан. Үнэхээр сайхан дуу дуулсан. Дуулсан дуу бүхэн нь сонсогчдын сэтгэлд хүрдэг байлаа. Угаасаа сэтгэлээсээ дуулдаг залуу байсан. Гэтэл сонсогчдоо сонгогч гэж андуураад, сонгуульд хоёронтоо бүдэрсэн. Улс төрд ганц хүний үзэл санаа хол явдаггүй. Улс төрд лобби л гэж бий. Харин одоо Жавхлан ХАМАГ МОНГОЛ гэх зүйлийг ярьж явах.

Тэр нь зүгээр л харь орны босгоны боол болж яваа хэл нэгтэй, зүс нэгтэй хүмүүсийн дуу, зугаа цэнгэл дээр тулгуурласан ашиг хонжоо хайсан л шоу. Түүнээс энд ямар ч ҮЗЭЛ САНАА байхгүй.
Олон хүн өөрийг нь анхаардаг, үйл хөдлөлийг нь анзаардаг, үгийг нь сонсдог байна гэдэг бол их хариуцлага. Энэ бол үзэл санаа түгж буй хэрэг. Гэтэл бидэнд ямар ч үнэ цэнэтэй үзэл санаа алга. Хар амиа бодсон адал бэртэгчингүүд бие биерүүгээ шүлсээ тургих…

Аравт мн


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих