“Бен Ладены ангууч” АНУ-ын ЗГ-аас сая долларын шан нэхэмжилжээ

Колорадогийн оршин суугч Гэри Фолкнер Осама бен Ладенг Пакистанд эрж хайж байсан юм. Тэрээр Америкын Засгийн газраас “номер нэг алан хядагчийн” толгойны шагналын тодорхой хувийг нэхэмжилжээ. Фолкнер удаан хугацаагаар Пакистанд оршин сууж, нутгийн иргэдтэй холбоо тогтоон Осамаг эрж хайсан бөгөөд нутгийн иргэд түүнийг “Бен Ладены ангууч” гэж нэрлэдэг гэнэ. Фолкнерын бодлоор зөвхөн түүний ачаар л Америкчууд алан хядагчийг олж устгасан аж. Харин Пакистаны гадаад хэргийн сайд Салман Башир Пакистаны тагнуулын алба 2009 оноос Осама бен Ладены нууц байрны тухай мэдэж байсан талаар мэдэгдэл хийжээ. Сайд АНУ-ын байр суурийг зэмлэж, Пакистаны Засгийн газарт мэдэгдэлгүйгээр алан хядагчийг устгах ажиллагаа явуулсаныг буруушааж байгаа гэнэ.

NUUTS.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих