Авлигатай тэмцэх дарга нар шоронд, АВЛИГА АРААР НЬ САД ТАВЬСААР

АТГ-ЫГ ДАРГАТАЙ БОЛГОХ ТӨР МАНАЙД БАЙНА УУ

Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн Гүйцэтгэх албаны дарга Ө. Алтангадас нарыг Чингэлтэй дүүргийн шүүх яллаж “Ганц худаг”-т хорьсон билээ. Энэ явдлаас хойш сар гаруй хугацаа өнгөрөв. Авлигатай тэмцэх газрынхан удирдлагагүй, хоригдож буй дарга нар нь давж заалдах шатны шүүхийн товыг хүлээж сууна. “Нар”, “нарсанд” байгаа Авлигатай тэмцэх газрын дансны хүмүүс ийм л төрхтэй цаг хугацааг үдэж байна. Тэгэхээр тус газрын гурван давхар саарал байшингийн цонхоор амьдрал чухам ямар харагдаж байгааг таахад бэрх аж. Хэвлэлийн албаных нь бүсгүй хааяахан хэвлэлд мэдээлэл өгөхийг эс тооцвол тэнд ажил хийж байгаа хүн байгаа юм болов уу гэж бодмоор. Дарга нь байхад төдийлөн илэрдэггүй байсан авлигын хэрэг энэ хооронд нь юу болж байгаа юм бол. Арай сад тавьж байгаа юм биш биз дээ.

Анх “Аалзны шүлс адил авлигын тор нийгмийг хэрж байна. Авлигатай тэмцэх бие даасан байгууллагатай болъё” хэмээн санаж сэрээд монголчууд тус газрыг байгуулсан. Хараат бус байдлыг нь бодож удирдлагуудыг нь УИХ өөрөө томилж, байгууллагыг нь УИХ-ын дэргэд хэмээн нэрийдсэн. Тухайн үед тус байгууллагын статусыг, хуулийн төслийг нь боловсруулж байсан УИХ-ын гишүүд бодож тунгаасан л биз. Гэвч хууль хэрэгжих явцад багагүй бэрхшээл тулгарч эхэлсэн. Тэр бэрхшээлийн нэг нь УИХ-ын дэргэд хэмээн АТГ-ыг онцолсон статус нь хожим тус байгууллагыг улстөржих шалтгааны үндэс болов. Өнөөдөр тус газар удирдсан эзэнгүй, тухайлсан албан тушаалтангүй сар гаруй болоод буй шалтгаан нь энэ. Уг нь хуулийн байгууллага удирдлагуудыг нь гэм буруутай хэмээн тогтоосон бол дараагийн дарга нарыг яаралтай хэлэлцэн томилох ёстой. Гэтэл УИХ-ын дэд дарга Тамгын газрын дарга П.Бадарчийг нь хүлээн авч уулзаж газрын даргыг орлох үүрэг чиглэл өгсөн гэдэг. Дарга, дэд дарга, гүйцэтгэх албаны дарга нарын ажлыг Тамгын газрын дарга нэгтгэн хийх боломжгүй. Тийм ёс дэлхийн практикт битгий хэл Монголд ч өмнө нь байгаагүй биз. Тамгын газрын дарга юу хийдэг билээ. Тэгээд бүхэл бүтэн нэлээд өвөрмөц онцлог бүхий ажил мэргэжлийн газрын ажлыг удирдаад явна гэдэг чухам юу гэсэн үг вэ. Тухайн байгууллагын санхүү, тамга тэмдгээс авахуулаад улсын нууцад хамаарах баримт бичиг ч бий. Үүнийг Тамгын газрын даргад нь даалгаад энэ УИХ-ынхан юу бодож байгаа бол. Авлигатай тэмцэх газар гэдэг бол төрийн статустай байгууллага. Түүнээс ямар нэгэн улс төрийн байгууллага биш. Тэдний ажил цаг минутаар хэмжигдэж байх ёстой. Тэр тусмаа энэ байгууллага байгаа цагт хөрөнгө орлогын мэдүүлгээ буруу өгсөн албан тушаалтнуудтай хариуцлага тооцоод зогсохгүй авлигын хэрэг илэрч, урагшилж байх учиртай. Харин авлига гаарч савнаасаа халих учиргүй.

Авлигатай тэмцэх газрынхан болохоор “Дарга нар хоригдож байгаа. Давж заалдах шүүх хурал удахгүй болно. Шүүхийн байгууллагын эцсийн шийдвэрийг хүлээнэ. Манай дарга нар огцроогүй” хэмээж сууна. Үүндээ бат итгэлтэй байгаа бололтой. Үнэндээ тус газрын удирдлагууд ял авсан л бол огцорсонд тооцох хууль байсаар байтал тус газрын удирдлагуудын асуудал энэ мэтээр улс төржиж Ч.Сангарагчаа “Ганц худаг”-аас ажлаа явуулж байна” гэх мэдээлэл ч нийтлэгдэх болсон. Бүхэл бүтэн нэг байгууллага нь эзэнгүй болж, ажил үүрэг нь доголдоод байхад арга хэмжээ авдаггүй манайх шиг төр засаг гэж байдаг юм уу. Ч.Сангарагчаагаас болж хаваржин улс төржсөн тус байгууллагынхан одоо давж заалдах шатны шүүх хурлын шийдвэрийг хүлээж байна. Тэдэнтэй хамт төр засгийнхан ч янз нь шүүхийн шийдвэр хүлээгээд байгаа бололтой. Гэтэл давж заалдах шатных нь хурлын товч гараагүй. Шүүгч нь дөнгөж хавтаст хэрэгтэйгээ танилцаж байх юм. Энэ хооронд өнөө авлилын хэрэг альхан талдаа замхарч хаана илэрч байгаа юм бол.

Тус газрыг удирдаж чадах хүн ганцхан Ч.Сангарагчаа. Өөр хүн удирдаж чадахгүй. Ийм мессэж нийгэмд яваад байна. Хамгийн гол нь Ч.Сангарагчаа гэдэг хүнийг яллаж, шоронд нь бүүр явуулах гэсэндээ биш. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдгийг энд санах хэрэгтэй. Ямар нэгэн компани аж ахуйн нэгжийн ажил байсан бол өөр. Тэгээд ч Ч.Сангарагчаа гэдэг хүн зүгээр л албан тушаалаасаа огцорсон бол өнөөдрийн хүлээлт ингэтлээ үргэлжлэхгүй байсан биз. Улсын албанд хэн нэг нь томилогддог, чөлөөлөгддөг. Удам дамжин нэг суудал дээрээ үхэн үхтлээ албан тушаалтан оршин тогтнодог алба гэж Монгол Улсад байхгүй. Зөөлөн суудалд залрахаа болохоор заларчихаад явахаа болохоор тамга тэмдгийг нь аваад зугтдаг сонин монгол араншин мэр сэр гардаг ч хуулийн байгууллагад ийм авир огт зохихгүй гэдгийг Ч.Сангарагчаа ухамсарласан л байх. Нэгхэн жилийн дараа тэтгэвэртээ гарчихаад Бээжин эсвэл Москвад ч юм уу дэд консулын алба хаших боломж түүнд байв. Гэвч тэр тэгсэнгүй. Цагдаа зангаа зуусаар шоронд орлоо. Түүнийг хүнийх нь хувьд өрөвдмөөр л дөө. Төрийг шүүмжилж болно. Харин төрд ам гарч болдоггүй гэсэн үг байдаг. Хуулийн байгууллагад олон жил ажилласан Ч.Сангарагчааг хүндлэх хүн олон. Жирийн цагдаагаас авахуулаад цагдаагийн байгууллагад удирдах албан тушаалтан хүртлээ ажилласан энэ хүний гавьяаг цагдаагийн байгууллага мартах учиргүй. Ойр дотныхон нь томоотой, зөөлөн хүн гэдэг юм билээ. Томоотой зөөлөн хүн атлаа юунаас болж өөрийгөө илээн энэ албанд үлдэх гэж улайрсныг олон хүн гайхсаар. Магадгүй зарлана, зарлахгүй хэмээн хэвлэлээр асуудал дэгдээгээд байсан 21 авлигачинд гол асуудал нь байсан юм уу. Юутай ч Авлигатай тэмцэх газрын даргаар ажиллахыг нь ятгасан, огцруулахгүй байх талаас нь нөлөөлнө гэж амласан хүн ч бий юм билүү. Юмыг яаж мэдэх билээ. Өөрийгөө эвгүй байдалд оруулан шоронд хоригдохдоо тулсан түүний хөшүүрэг юунд оршиж байв гэдэг таавар хэвээр үлдэх бий. Гэвч Ч.Сангарагчааг эвгүй байдалд хүргэсэн гол хүчин зүйл бол УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны шийдвэр билээ. Тэд л түүнийг ажлаа хийж болно хэмээн хөөрөгдөөд байсан. Мэдээж өөрийнх нь ажлын алдаа дутагдал байгаа л даа. Гэхдээ л тус байнгын хорооны даргин мугуйд шийдвэр түүнийг ийм байдалд аваачлаа. Улстөржсөн харлаган бодлого ямар аюултайг амьдрал дээр энэ үйл явдал харууллаа.

Авлигатай тэмцэх газрын даргын албан тушаалд томилох хүмүүсийн нэрс нэг хэсэг яригдаж байсан ч тухайлсан хүнээ улс төрчид тогтоогүй байгаа бололтой. Зориггүй, дүлгэнэсэн энэ шийдвэрээс болж хожим ямар үр дагавар гарахыг таашгүй. Дахиад хэдэн сар АТГ даргаа хүлээх ёстой юм бол. Энд Авлигын эсрэг хуулиас иш татах нь хэрэгтэй биз. Тусн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол тэдгээрийг албан тушаалаас нь огцруулсанд тооцно” гэсэн байдаг. Тэгэхээр хоригдож буй дарга нарыг хуулиар огцорсон гэж үзэж болох юм Харин энэ хуулийг хэрэгжүүлж, АТГ-ыг даргатай болгох байгууллага, төр гэж манайд байна уу. хуулийн 22 дугаар зүйлийн хоёрт зааснаар “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга гэмт хэрэг үйлдсэ

Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ

medeemn


URL:

Сэтгэгдэл бичих