Аюул учруулж болзошгүй цамхагийг 24 жилийн дараа буулгав

Аюул учруулж болзошгүй цамхагийг 24 жилийн дараа буулгав

Баянгол дүүргийн V хорооны нутаг дэвсгэрт байрлаж байсан дөрвөн гэрэлтүүлэгч цамхагийг аюулгүй ажиллагааны хяналтын дор буулгажээ.

Эдгээр цамхагийг 1990 онд Спорт комплексыг гэрэлтүүлэх зорилгоор суурилуулсан ч түүнээс хойш ашиглаагүй өнөөдрийг хүрчээ.

Тус бүр нь 43 метр өндөртэй, 50 орчим тонн жинтэй уг цамхагуудыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас суурь бэхэлгээгүй, эрэг боолтнууд нь тоногдож хазайлт өгсөн, орон сууц хүүхдийн тоглоомын талбайтай хэт ойрхон тул аюул учруулж болзошгүй хэмээн дүгнэжээ.

Иргэдийн аюулгүй байдалд хохирол үзүүлж болохуйц эдгээр гэрэлтүүлэгч цамхагийг Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтсийн хяналтан дор буулгажв.

Б.Ирээдүй


URL:

Сэтгэгдэл бичих